Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Сонгинын IV хэсгийн орчимд Туул гол үерлэсний улмаас голын эрэг нурж, айл өрхүүд рүү үерийн ус орох эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ. Тухайлбал, онцгой байдлын байгууллагууд ирсэн энэ төрлийн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Цагдаагийн байгууллага, “УБЦТС” ТӨХК-ийн Баруун түгээх төв, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт үйлчилгээний хэлтсийн ажилтнууд голын эрэг дагуу 20 автомашин хайрга, дайрга буулгаж 180 метр хамгаалалтын далан байгуулж, усанд автсан цахилгаан дамжуулах агаарын шугамын гурван тулгуур багана буулгаж, гурван өрхийн долоон иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
Сэтгэгдэл