БНХАУ-ын гангийн салбарын хямрал гүнзгийрч, сэргэх төлөвгүй байна


БНХАУ-ын гангийн салбарын хямрал гүнзгийрч, сэргэх төлөвгүй байна

 

Kallanish: Энэ онд барилгын салбарт гангийн эрэлт 10 хувиар буурах төлөвтэй

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал гангийн эрэлтэд сөргөөр нөлөөлж байна. Энэ онд тус улсын барилгын салбарт гангийн эрэлт 10 хувиар буурах төлөвтэй байгааг “Kallanish” мэдээллийн агентлаг мэдээллээ. Үүний дүнд гангийн нийт хэрэглээний материал, бүтээгдэхүүний дунд эзлэх хувь 15 орчим хувь болж буурахаар байгаа аж. Энэ нь сүүлийн 20 жилийн хугацааны хамгийн тааруу үзүүлэлтийн нэг болж байна.

Цахилгаан бараа, хөлөг онгоц үйлдвэрлэл зэрэг бусад салбар өсөлттэй байгаа ч үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралыг арилгахад хүндрэлтэй хэвээр байгаа юм. Энэ онд БНХАУ-ын дотоодын эрэлт нэг хувиар буурна гэж “Kallanish” тооцоолсон байна.

Гангийн эрэлт буурсан нь сүүлийн саруудад үнийн хөөргөдөл бий болоход нөлөөлж байгаа аж. Ингэснээр өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд тонн тутамдаа алдагдал хүлээж байна.

"Азийн орнуудын экспортын урсгал эрс эрчимжиж байгаа нь дэлхийн гангийн салбарт асуудал үүсгэж, АНУ, Европт тус түүхий эдийн зах зээлийн ханш унахад нөлөөлж байна"  гэж ган үйлдвэрлэлийн “Arcelormittal” компани мэдээлсэн байна.

 

https://bloombergtv.mn/news/hg25


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.