Хятад: Дэлхийн анхны хос цамхагт нарны цахилгаан станцтай болов


Хятад: Дэлхийн анхны хос цамхагт нарны цахилгаан станцтай болов

 

Хятадын Ганьсу мужийн Гуажоу хошуунд дэлхийн хамгийн анхны хос цамхагт нарны цахилгаан станц сүндэрлэжээ. Бараг 30 мянган ширхэг хөдөлгөөнт толь хоёр цамхаг руу чиглэсэн байна.

Нарны гэрлийг цахилгаан болгон хувиргадаг нарны хавтангууд дэлхий даяар танил үзэгдэл болсон. Харин нарны дулааны энерги нь арай өөр юм. Хятадын шинэ станц нь нарны зай хураагуур ашиглахын оронд мянга мянган толь ашиглан харьцангуй бага талбайд нарны гэрлийг асар хэмжээгээр төвлөрүүлнэ. Олон мянган толь нь ойсон гэрлийн 94 хувийг цахилгаан болгон хувиргах боломжтой.

Нүүрс болон атомын цахилгаан станцуудын нэгэн адил нарны дулааны цахилгаан станц нь усыг уур болгохын тулд дулааныг ашигладаг. Хуримтлагдсан уур турбинуудыг эргүүлж, цахилгаан үүсгэдэг.

Нарны дулааны станцад мөн асар их хэмжээний хайлсан давс агуулагддаг. Энэ нь батерейны нэгэн адил цахилгаан хуримтлуулдаг. Нар жаргасан үед ч давсны дулаан нь уур үүсгэсээр байдаг тул энэ нь 24/7 ажиллах боломжтой нарны эрчим хүч гэсэн үг юм.

Цуглуулсан нарны гэрлийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд цамхгийн эргэн тойрон дахь толинууд хөдөлдөг. Өглөөд толинууд ихэнх нь зүүн цамхаг руу чиглэж, үдээс хойшдоо баруун руу шилждэг. Энэ тохиргоо нь ашигт ажиллагааг 24 хувиар нэмэгдүүлнэ. Загварыг нь өргөжүүлж, илүү олон цамхаг нэмснээр улам ашигтай ажиллах боломж ч байгаа ажээ.

Хос цамхаг хамтдаа жилд 1.8 тэрбум киловатт-цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвтэй байна. Түүнчлэн 1.7 сая тонн нүүрстөрөгчийн бохирдлоос урьдчилан сэргийлэх давуу талтай.

Эх сурвалж: TCD


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.