Осеаn Grеу продакшн 11 жилийн ойн тоглолтоо хийнэ


Дэлхийн жишигт нийцсэн хөгжмийн дуугаралттай, шинэлэг уран бүтээлүүд гаргахыг зорьдог Осеаn Grеу продакшн 11 нас хүрч, ойн баяраа уран бүтээлчид, сонсогчдын хамт 9-р сарын 28-нд АIС Stерре Аrеnа-д тэмдэглэнэ. 
Монголын хөгжмийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан, уран бүтээл бүр нь хит болдог гэхэд хилсдэхгүй "Эрмэгтэй”, "Амбуу”, "Leomini” зэрэг өөрсдийн уран бүтээлчдийн дуу залуусыг байлдан дагуулсаар байна. Түүнчлэн дуучин Укагийн "Маргаашийн нар луу аялах уу”, "Don't Stop”, "Do it” дуу нь гарсан цагаасаа хойш мега хит дуугаар шалгарч байжээ. 
Тэгвэл тэдний туурвисан хит бүтээлүүд нэгэн үдэш нэгэн тайзнаа эгшиглэнэ. 
Осеаn Gгеу продакшны залуус 11 жилийн ойн тоглолтоо энэ Бямба гарагт буюу 2024 оны 09 дүгээр сарын 28-нд АIС Stерре Аrеnа-д хийх гэж байна. 
Тус тоглолтод Осеаn Gгеу продакшны уран бүтээлчид болох: АМ-С, Весса, FОUХ, Sегуоjа Зочноор: К’Маrо (Дэлхийн шилдэг репперүүдийн нэг), Ука, Эрдэнэчимэг, Кiwi, Таtаr, Vandebo зэрэг монголын хөгжмийн урлагийн шилдгүүд, шинэ үеийн онцлох уран бүтээлчид оролцоно. 
Олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, өөрсдийн арга барилыг харуулахуйц бүтээлүүдийг сонсогчдын хүртээл болгоно. 100% хувь амьд хөгжмийн найруулгатай бөгөөд тайз засалт, дуу хөгжим, найруулга, зохион байгуулалт зэргийг шинэлэг байдлаар хийхээр төлөвлөж байна. Тоглолтын үүд 19:00 цагт нээгдэж, 20:30 цагт тоглолт эхэлж 3 цаг үргэлжлэх ба тасалбарыг Shoppy.mn, GS25 салбаруудаар худалдаалж байна. 
Тасалбарын үнийн хувьд: 
Босоо "А” хэсэг -109,0007 
Босоо "Б” хэсэг - 89,000Т 
Суудал - 69,000Т 
VIР ширээ - 2,400,000Т. 
Тоглолтын найруулга, зохион байгуулалтыг ч аль болох өвөрмөц, шинэлэгээр сэтгэж байгаа тул хөгжим, урлагт сонирхолтой бүх залуусыг Ocean Grеу-гийн уран бүтээлчидтэй нэгдэж 11 жилийн ойн баярыг хамтдаа тэмдэглэхийг урьж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.