Миний хувьд хувийн хэвшлийг анхнаас нь үүсгэн байгуулж, удирдан чиглүүлж олон жил тогтвортой хөгжлийг ханган зах зээлд өөрийн байр сууриа олоход олон саад бэрхшээлийг даван туулсан. Хувийн хэвшил удирдан ажиллуулж байгаа хэн бүхэнд эдийн засаг, менежмент, банк санхүү улмаар барилга бүтээн байгуулалт, дэд бүтэц, хүний нөөц, шударга эрх тэгш харилцаа гээд олон чухал асуудалтай нүүр тулж суралцаж, дадлагаждаг. Гэхдээ хувийн хэвшлийн хөгжлийн түүхэнд хамгийн гол асуудал бол хүний нөөцөө бүрдүүлэх, хамгаалах бөгөөд үүнийг шийдэхгүйгээр тогтвортой хөгжих боломжгүй.
Сэтгэгдэл