ТОДРУУЛГА: Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ


ТОДРУУЛГА: Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ

 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр  Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Энэ үеэр тэрбээр, “Ирэх өвөл цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Ойрын хугацаанд Засгийн хуралдаанд танилцуулна. Цахилгааны төлбөрөө төлөхгүй байгаа өрхөд хөнгөлөлт үзүүлэх боломжгүй. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдвэл оргил цагаар хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй” хэмээсэн юм.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад, “Арваннэгдүгээр сарын 1 ээс өөрчлөгдөнө. Гэхдээ яг хэдэн төгрөгөөр яаж нэмэгдэх нь тодорхойгүй байна. Ирэх долоо хоногт энэ тодорхой болно” гэдэг хариултыг өглөө.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.