АНУ-ын дөрөв дэх том хот Хьюстонд нисдэг тэрэг осолдож дөрвөн зорчигч амиа алдлаа. Осолдсон нисдэг тэрэг Хьюстоны радио дамжуулах станцыг байгууламжийг мөргөж сүйдэлжээ. Хяналтын камерын бичлэгээс харахад нисдэг тэрэг радио дамжуулах станц дээр унаж, дараа нь шатсан байна. Шөний цагаар болсон осолд тухайн бүсэд оршин суудаг иргэд өртөөгүй ч хэд хэдэн тээврийн хэрэгсэл эвдэрчээ.
Цагдаагийн газар хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн боловч тэдний нэр, насыг олон нийтэд зарлахаас татгалзлаа.
Хьюстон хотын дарга Жон Вайтмайрын хэлснээр осол иргэдийн оршин суудаг газартай тун ойрхон болжээ. Мөн ослын газрын ойролцоо бутан хэмээх шатамхай бодис их хэмжээтэйгээр хадгалагдаж байжээ. Нисдэг тэрэг шатамхай бодисын нөөцлүүр саванд хүрсэн бол таамаглах аргагүй гарз хохирол учрах байсныг хотын дарга Вайтмайр хэллээ.
Сэтгэгдэл