Алан хядагчид Македоны цагдаа нарт халджээ


Алан хядагчид Македоны цагдаа нарт халджээМакедоны хойд хэсэгт Сербийн хилээс холгүй орших Куманово хотноо алан хядагчид таван цагдааг хөнөөжээ. Куманово хотын ойр орчимд албани гаралтай иргэд олноор амьдардаг байна. Алан хядагчид хилийн чинадаас орж ирснээс гадна хуягласан автомашин хөлөглөж, автомат буу, тэсрэх бодис агссан байсныг Македоны эрх баригчид мэдээлсэн аж. Тэднээс 20 нь бямба гаригт хууль сахиулах байгууллагынханд бууж өгсөн боловч зарим нь ням гаригт эсэргүүцэл үзүүлсэн хэвээр байжээ. Энэ хэргийн дараа Македоны Ерөнхийлөгч Георге Иванов Москва дахь айлчлалаа тасалж, эх орондоо эргэн ирсэн байна. Македонд 2001 онд албани гаралтай иргэдэд илүү эрх дарх олгохыг шаардаж, бослого хөдөлгөөн өрнөснөөс эрх баригчид тэднийг үндэсний цөөнхийн хувьд хүлээн зөвшөөрөхийг амлаж, мөргөлдөөний цар хүрээг өргөжихөөс нь өмнө зогсоож чаджээ.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.