Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, Байгаль Орчин аялал жуулчлалын яам, Сангийн яам, түнш байгууллагуудтай хамтран "Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Энэхүү чуулганы хүрээнд өнөөдөр "Монгол улсын тогтвортой хөгжилд хүрэх зам” дээд түвшний уулзалт зохион байгуулагдлаа.
Монгол улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоо, салбар дундын нэгдсэн зохицуулалт, төлөвлөлт, удирдлага, санхүүжилтийн тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг хэлэлцэж, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилготой тус уулзалтад УИХ-ын гишүүд, Ерөнхий сайдын ажлын алба, салбарын яамд, Монгол улсад суугаа элчин сайдын яамд, аймгуудын засаг дарга нар, эрдэмтэд, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн 160 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.
БОАЖЯ-ны сайд Д. Оюунхорол үйл ажиллагааг нээн үг хэлэхдээ:
"Бид байгаль дэлхийгээ эвдэрч сүйрсэн хойно нь нөхөн сэргээх гэж оролдох бус хайрлан хамгаалах шаардлагатай. Иймийн тулд бид тогтвортой хөгжлийг хангах, байгальд ээлтэй хөгжлийн загвар бий болгохыг эрмэлзэж байна” хэмээгээд "Тогтвортой ногоон хөгжлийн төлөөх түншлэлийн уриалга”-ыг санаачилж, албан ёсоор танилцууллаа.
Сэтгэгдэл