Энэхүү чуулганы хүрээнд өнөөдөр "Бүс нутгийн тогтвортой хөгжил” салбар хуралдаан зохион байгуулагдлаа.
Энэхүү салбар хуралдаан нь бүс нутгийн хэрэгцээ шаардлага, сорилт, хэтийн зорилтыг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарах юм.
Монгол улс тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн хөгжилд шилжихэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж ногоон хөгжилд манлайлал үзүүлж буй аймгуудын туршлага, аргазүй, хэтийн зорилго, үйл ажиллагааг хуваалцах, хэлэлцэх зорилготой тус салбар хуралдаанд БОАЖ Яам, аймгуудын засаг дарга нар, Даян Дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын төлөөлөгчид, тогтвортой хөгжлийн боловсрол төслийн ажилтнууд, олон нийт иргэдийн төлөөллүүд оролцлоо.
Хуралдааны үр дүнд тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах орон нутгийн санаачилга, идэвхи оролцоо нэмэгдэнэ.
Хуралдаанаар ногоон хөгжлийн манлайлал, аймаг сумын хөгжлийн төлөвлөгөө, хэрэгжилтийн бодлого, бүс нутгийн хөгжлийн туршлага, орон нутгийн ногоон хөгжлийн үйл аажиллагаа, мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн оролцоо зэрэг асуудлаар хэлэлцүүлэг хийн ярилцаж дараагийн алхам, үйл ажиллагаагаа тодорхойллоо.
Сэтгэгдэл