Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын үр дүнг өнгөрсөн долоо хоногт байнгын хороодоор хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс завсарлага авсан. Энэ тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж "МАН-ын бүлэг болон шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн Хөгжлийн банктай холбоотой жижиг жижиг зөрчлүүдийн талаар мэдээлэл хийдэг. Хөгжлийн банкнаас гарсан томоохон зээлтэй холбоотой мэдээллийг сөхдөггүй. Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүдийн компани авсан” хэмээн мэдэгдэл гаргалаа.
Харин үүний маргааш УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Хөгжлийн банкнаас зээл аваагүй” хэмээн мэдэгдэл хийлээ.
Гэвч 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Эм Си Эс Монгол” ХХК-иас 58696 ширхэг хувьцаа эзэмшдэг. Тус компаниас 3.19 хувийн ногдол ашиг эзэмшдэг юм байна. Тэгвэл тус компанийн охин компани болох "Эм Си Эс интернэшнл” ХХК "Солонго” орон сууцны хорооллын гадна цахилгааны 110/35/10 кВ-ын "Цэвэрлэх” дэд станцын 10 кВ талын өргөтгөл, хоёр ком 10 кВ-ын хуваарилах байгууламж, 10 кВ-ын кабель шугам 19.5 км, 10/0.4 кВ-ын 2x630 кВА-ын 12 ХТП-ний зураг төсөл, барилга угсралтын ажилд Хөгжлийн банкнаас 4 тэрбум 469 сая төгрөгийн санхүүжилт авсан байгаа юм.
Гэвч УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалангийн 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт "Эм Си Эс Монгол” ХХК хасагдсан байна. Ингэснээр тус компанийн охин компанийн авсан бусад зээлүүд ч түүнд хамаарахгүй мэтээр харагдаж байгаа юм.
Ийнхүү гишүүнийг асуудалд оруулж мэдэхээр болоод байсан "Эм Си Эс Монгол” ХХК нь Л.Энх-Амгалан гишүүнтэй хамааралгүй болчихож. Жилийн хугацаанд өрнөсөн үйл явц.
Яг Л.Энх-Амгалан гишүүний адил Хуул зүй дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хүний хамаарал бүхийн компаниуд Хөгжлийн банкнаас зээл аваагүй” гэх мэдэгдлийг хийлээ. Гэвч хачирхалтай нь 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаснаар С.Бямбацогт сайд "Нью прогресс” ХХК-аас 25 хувийн ногдол ашиг авдаг. Өөрөөр хэлбэл, тус компанийн 28 сая 521 мянга 837 ширхэг хувьцааг эзэмшдэг тухай мэдүүлсэн байв. Түүний эзэмшлийн компани Хөгжлийн банкнаас хоёр тэрбум 783 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Тодруулбал, Берлин эко орон сууцны хорооллын дунд баригдах "Буянт-Ухаа” 2x40 МВА 110-10 кВ-ын дэд станц, 2.5 км урт 110 кВ-ын ЦДАШ-ын зураг төсөл, барилга угсралтын ажилдаа ийм хэмжээний санхүүжилт авсан байна.
Гэвч 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт эрхэм сайд "Нью прогресс” группээ мэдүүлээгүй байгаа юм. Мөн л жилийн дотор өрнөсөн үйл явц. Жилийн хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авсан эрх баригчдийн компаниуд тэдний хамаарал бус хэн нэгний "гарт орсон” байх.
Аль нэг бизнесийн байгууллага аль нэг банкнаас зээл аван үйл ажиллагаагаа өргөтгөх нь хууль бус биш. Гэхдээ тэдгээр компаниас хувь эзэмшдэг улстөрчид Хөгжлийн банкны ямарваа нэгэн үйл ажиллагаанд оролцох нь хууль бус юм. Иймээс эрхэм зээлдэгч гишүүд Хөгжлийн банкнаас зээлийн асуудлаа цэгцлэхийн тулд компаниудаа бусдын эзэмшилд шилжүүлсэн байх магадлалтай болж байна.
Харин тэд өөрсдийн эзэмшилд байхад авсан зээлүүдээ өөрөөсөө холдуулахыг оролдож шоу хийж эхэллээ. Тэд сөрөг хүчин байхдаа АН-ынхан өр тавьсан, эдийн засгийн элгээр нь хэвтүүлсэн гэж ирээд л шоу хийгээд хэсэг гүйсэн. Гэхдээ эдийн засаг элгээрээ хэвтэхэд тэд ч бас оролцсон нь олон нийтэд ил болоод байгаа Хөгжлийн Банкнаас санхүүжилт авсан компаниудын жагсаалтаас харж болно.

П.АНИР
Оллоо.мн
Сэтгэгдэл