Ажилтнаа зодож, хүчирхийлсэн үү?


Ажилтнаа зодож, хүчирхийлсэн үү?
Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга Ариунболд нарын гурван хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилтан бүсгүй болох 25 настай Б-г зэрлэгээр зодож, хүчирхийлсэн аймшигт хэргийг энэ сарын 24-нд үйлджээ.

Хохирогч бүсгүйн хүргэн ах "Миний дүү Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газарт ажилладаг. Энэ сарын 24-ний өдөр удирдлагууд нь малын гоц халдварт өвчин гарсан гэж хуураад айлын унага тамгалах найранд аваад явсан юм билээ. Удирдлагууд нь явъя гэхээр ажилтан нь юм болохоор татгалзаж чадаагүй гэсэн. Гэтэл дүүг минь зодож, цустай нь хутгаад орхиод явсан байгаа юм. Одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна” гэж ярив.

Харин хэргийн газар ажилласан цагдаагийн байгууллагын эх сурвалжаас дэлгэрэнгүй мэдээллийг тодруулахад "Одоогоор хэрэгт гурван хүнийг сэжигтнээр Эрүүгийн хуулийн 96-д зааснаар буюу бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт сэжигтнээр татан Төв аймгийн Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Мөн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг баривчилж, цагдан хорьсон. Хохирогчийн ар гэрийнхэн болон эмч нарын зүгээс хүчиндсэн байж болзошгүй гэж үзэж байгаа тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд гомдол гаргаж, шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариу гараагүй байна” гэв.

Хэрэв тус шинжилгээгээр үрийн шингэн илэрвэл Эрүүгийн хуулийн 126-д зааснаар хүчингийн хэрэгт буруутган хэрэг үүсгэх юм байна. Хэргийн газарт очиход Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, тасарсан байдалтай машиндаа байсан. Харин машины гадна хохирогч бүсгүй их хэмжээгээр зодуулсан байдалтай ухаан алдсан байсан талаар гэрчүүд ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.