Доллар нэмэгдэж, махны үнэ буурчээ


Доллар нэмэгдэж, махны үнэ буурчээӨнөөдрийн байдлаар нэг ам.доллар 1996.83 төгрөгтэй тэнцэж байна. Тэгвэл арилжааны банкууд 1990-1995 төгрөгөөр авч, 1998-2002 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Харин валют арилжааны төв дээр 1995-1999 төгрөгийн ханштай.

Ийнхүү ам.доллар чангарч байхад махны үнэ буурчээ. Есдүгээр сарын 5-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5200 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6745 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 265 төгрөгөөр буурчээ.  Харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна. "Хүчит Шонхор”, "Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөг, "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалагдав.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад  285 төгрөг, хонины цул мах 115 төгрөгөөр тус тус буурчээ. 

Хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 10 төгрөгөөр буурсан бол лууван 100 төгрөг, байцаа 90 төгрөгөөр, манжин, 85 төгрөгөөр өсчээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.