"25 дугаар суваг” телевиз Монголын бурханы шашины "Буяны далай дэлгэрүүлэгч төв” буюу "Содномжамцолин” хийд хамтран нийгмийн сайн сайхны төлөө "1000 төгрөг хандивын аяныг энэ сарын 16-аас эхлэн гурван өдрийн турш улс орон даяар зохион байгуулахаар болжээ. Энэхүү аяныг Монголын Бурхан Шашинтны ”Буяны далай дэлгэрүүлэгч”төвийн Тэргүүн лам Б.Мөнхсайхан санаачилсан байна. Аяны зорилго нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн хамт олонд эмчилгээ явуулахад нэн шаардлагатай байгаа хамгийн сүүлийн загварын шинэ технологи бүхий донор арьс зүсэгч аппарат болон донор арьсыг хадгалах хөргөгчийг авч өгөх нь тус аяны гол зорилго юм. Манай улсад жил бүр 7000 орчим хүн түлэгддэгийн 75-80 орчим хувь нь 0-3 насны хүүхдүүд байдаг харамсалтай баримт байна. Тиймээс "1000 төгрөг” хандивын аяныг улс орон даяар зохион байгуулж хувь хүн бүрийн халуун сэтгэл нийгмийн оролцоонд тулгуурлан дээрх хоёр аппаратыг авч өгөхийг зорьж байгаа ба эдгээр төхөөрөмжийн нийт үнэ 110 сая төгрөг бүхий үнэтэй аж. "1000 төгрөг” аянд хувь хүн болон байгууллага, аж ахуй нэгжүүд чин сэтгээлээсээ туслан бодит үр дүнтэйгээр оролцохыг уриалж байгаа ба энэхүү аяны хүрээнд "Монгол бөхийн Өргөө”-нд энэ арын 16-ны өдөр ном хурах өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Мөн тус өдөрлөгөөр урлагийн нэгдсэн тоглолт болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах дугаарт холбогдон лавлана уу? Б. Мөнхсайхан Тэргүүн лам Утас: 99120931
Энэ сарын 16-ны өдөр “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аян болно
2015/10/02 18:10
Сэтгэгдэл