Бурхан Халдун уулыг дэлхийн өвд бүртгэв


Бурхан Халдун уулыг дэлхийн өвд бүртгэвБонн хотноо хуралдаж буй ЮНЕСКО-ын Соёлын өвийн тухай хурлаар зургаан газрыг Дэлхийн соёлын өвд бүртгээд байна. Тухайлбал, Үндэсний бахархалт Бурхан Халдун хайрхан, Хятадын их цагаан хэрэм, Өмнөд Солонгосын Пэкчэгийн үеийн цогцолбор ордон, Ираны түүхэн дурсгалт Суза болон Мэйманда, Сингапурын цэцэрлэгт хүрээлэн гэсэн зургаан газар Дэлхийн соёлын өвийн жагсаалтад багтжээ. Уг хурал энэ сарын 8-нд өндөрлөх ба Бургундийн дарсны үйлдвэр, Данийн Маровын дуган, Францын Шампани зэрэг газруудыг Дэлхийн өвд бүртгэх асуудлыг хэлэлцэх ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.