“МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдаан


“МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдаанБНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас Ази, номхон далайн бүсийн орнуудын "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд "МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ” уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

2015 онд Индонез улсад болсон тус тэмцээнээс Монгол улс багийн болон ганцаарчилсан төрлөөс тус тус мөнгөн медаль хүртэж, амжилт гаргаж ирсэн түүхтэй бөгөөд цаашид олон улсын энэхүү тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор 2017 оноос үндэсний хэмжээнд "МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдааныг уламжлал болгон зохион байгуулах гэж байна.

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн санаачилгаар Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын нийгмийн тэгш оролцоог хангах, мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НЗДТГ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мэдээллийн технологийн үндэсний парк, Баянзүрх дүүрэг зэрэг байгууллагуудтай хамтран "МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдааныг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Мэдээллийн технологийн үндэсний парк-д зохион байгуулах гэж байна.

Хараа, сонсгол, хэл яриа, тулгуур эрхтэн, оюун ухааны бэрхшээлтэй 13-18 насны хүүхэд залуучууд 4 төрлөөр өрсөлдөнө.

Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс  мэдээлэл технологийн ур чадвартай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус оролцох бөгөөд тэд дараах программууд дээр ажиллаж ур чадвар, авхаалж самбаагаа сорьж уралдана.

-etool Challenge: MS-office-ийн MS-Excel

-etool Challenge: MS-office-ийн MS-power Point

-elifeMap Challenge: Хайлтын сангаас мэдээлэл хайх

Харааны бэрхшээлтэй оролцогч нь  MS-Excel программ дээр ажиллан даалгавар гүйцэтгэх бөгөөд эх уншигч JAWS зэрэг программ ашиглаж тэмцээнд оролцоно.

 

Тэмцээний төрөл тус бүрд амжилттай оролцсон 4 оролцогч 2017 оны 09-р сарын 18-22-ны өдрүүдэд Вьетнам улсад зохион байгуулагдах "Мэдээлэл, технологийн сорилт-2017” Ази, номхон далайн бүсийн тэмцээнд оролцох эрхээр шагнагдана.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.