УИХ-ын гишүүд гэдэг хууль санаачлагч, тогтоогчид
билээ. Гэтэл тэд хуулиа хэрэгжүүлэхгүй бол хэн хэрэгжүүлэх юм бэ? Ард
түмнээ төлөөлж суугаа тэд бусдадаа үлгэр дууриал үзүүлэх ёстой байтал
тэгдэггүй нь харамсалтай юм. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл бусдынхаа хажууд
өрөөндөө тамхи татаж байгаа зураг нь сошиал ертөнцөд шуугиан тарьж,
Тамхины тухай хууль С.Дэмбэрэлд үйлчлэх үү гэсэн нэртэйгээр цацагдаж
эхлээд байна.
Уг нь өрөөндөө ч тамхи татах эрх байхгүй байтал ийнхүү эрх дархаа эдлэн бултаараа өрөөнд тухалж, бууз хуушуур идэн суунгаа тамхины саваа тавьчихсан тамхи татаж байгаа зураг нь олны дургүйг ихэд хүргэж, хүчтэй шүүмжлэлд хүргээд байна. С.Дэмбэрэлийн хувьд танхай нэгэн бөгөөд "Би угаасаа хуралд хоцордог ш дээ” гэдэг шиг "Би угаасаа тамхи татдаг ш дээ” гэсэн тайлбарыг л өгөх байх даа.
Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл