Өнгөрсөн онд "Монос" эмийн сангийн эмзүйчийн буруутай үйлдлээс болж 16 нярай эмэнд хордож, олныг хиртийлгэсэн үйл явдал болсныг өнөөдөр иргэд мартаагүй байгаа, мартах ч эрхгүй.
Арван сар тээж эх болсон эхийн сэтгэл, үрээ хүлээсэн эцгийн зүрхний цохилт бүхэн үрийнхээ төлөө амьдардаг. Тиймдээ ч эрүүл энх энэ хорвоод мэндэлсэн бяцхан үрсээ хэн нэгэн хүний буруутай үйлдлээс болж эмгэг согогтой болгосон эцэг эхийн сэтгэлийн шаналал өнөөдөр ч тайлагдаагүй байгаа.
“Фенобарбитал” эмэнд хордсоноос хойш бүтэн нэг жилийн хугацаа өнгөрч байгаа ч өнөөдөр хүртэл хүүхдүүдийн бие бүрэн сайжирахгүй байгаа талаар эцэг эх нь хэлж ярьж байгаа. Гэтэл тухайн үед сандралд орж дээр дооргүй хөдөлгөөнд орсон Эрүүл мэндийн яам, "Монос" ХХК-наас ч ямар нэгэн тусгай арга хэмжээ авсангүй. Харин хариуцлага алдсан эмийн санчийг яллах тогтоол гаргаад бусад байгууллагууд хариуцлагаас мултарсан гэж болно.
Ийнхүү алдаа гаргасан байгууллага "Монос" ХХК ямар нэгэн хариуцлага хүлээлгэлгүй байгаа нь хачирхалтай. Чухамдаа ганц энэ хүүхдүүдийг хордуулаад зогсоогүй гэдгийг өнгөрсөн 4 сард гарсан бас нэгэн дуулиан дахин сануулсан ч бас л дараад өнгөрчихлөө. Хариуцлагаас хэрхэн, яаж мултарч гараад байгааг ойлгохгүй байгаа хохирогч иргэд өнөөгийн эрүүл мэндийн салбар болоод хууль тогтоох байгууллага хэний талд ажиллаад байгаа вэ гэсэн асуултны өмнө бүдрээд байгаагаа ч нуухгүй байгаа юм.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Сэтгэгдэл