25-нд, Хятадын ангараг тосгон буюу Ангаргын загвар үзүүлэх төслийн судалгааны хурал жич гэрээ байгуулах ёслол Хөх-нуур мужийн Хайши монгол үндэстний өөртөө засах жөүгийн Дэлхий хотноо болж, Ангаргын загвар үзүүлэх Хятадын анхны бааз Хөх-нуур мужийн Хайшигийн Цайдмын хөндийн улаан хадны бүсэд албан ёсоор байгуулагдлаа.
Хайши жөү Хөх-нуур мужийн төв хэсгийн эрдэнийн хотгор гэж алдаршсан цайдмын хотгорт байрладаг юм.
Хятадын НШУА-ийн саран бөмбөрцөг болон сансар судлалын ерөнхий төвийн дарга Лю Шяочюнь хэлэхдээ, Ангаргын загвар үзүүлэх Хятадын анхны баазыг Хөх-нуур Түвдийн өндөрлөгийн Хэши хөндийн баялаг их түүх соёлын ул мөртэй аялал жуулчлалын дархан бүсэд байрлуулсан нь аялал жуулчлалын бусад алтан бүсүүдтэй уялдаа холбоотой хөгжүүлэх зорилготой бөгөөд сансар, одон орон, газар зүй, геологи, цаг уур, шинэ эрчим хүч зэрэг салбарын судлал, практикийг уялдуулсан гэгээрэл боловсролын баазтай болох гэсэн юм гэжээ.
Цогзолмаа
Эх сурвалж: ХОУР
Сэтгэгдэл