Ирэх 5 жилд Хятад улсын импорт 8 их наяд ам долларыг давж, гадаад дахь шууд хөрөнгө оруулалт 750 тэрбум ам долларыг давах болно. Дотоодын аж ахуйн нэгжүүд хилийн чанадад үр хөдлөх хөрөнгө, зочид буудал, кино хотхон зэрэг салбарт хөрөнгө оруулахдаа илүү болгоомжтой байх хэрэгтэй гэж Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 27-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.
Тэрээр, Ирэх 5 жилд Хятад улсын импорт 8 их наяд ам долларыг давна, үүнд "нэг бүс нэг зам” дагуух орнуудаас импортлох бараа нь импортын нийт хэмжээний 40 орчим хувийг эзлэх болно. Энэ нь улс орнуудын хувьд асар том бизнес боломж байж таарна гэжээ.
ХОУР
Сэтгэгдэл