Энэ оны эхний найман сард "Эрдэнэт” үйлдвэр үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтийг 101-154 хувиар давуулан биелүүлэв. Энэ хугацаанд улс, орон нутгийн төсөв болон цахилгаан эрчим хүчний төлбөр, төмөр замын тээврийн зардалд 494,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Мөн эхний хагас жилийн ажлын үр дүнгээр нийт ажиллагсдадаа 2,7 тэрбум төгрөгийн шагнал урамшуулал олгожээ. Дашрамд тэмдэглэхэд "Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг үйлчлэгч нэг сая төгрөгийн цалинтай. Харин үйлдвэрийн Ерөнхий захирал гурван сая төгрөгийн цалин авдаг ажээ.
Сэтгэгдэл