Дуучин Гантулга: Ганц л амьдарна шдээ... Хийгээд бай...Хийгээд л байя


Дуучин Гантулга: Ганц л амьдарна шдээ... Хийгээд бай...Хийгээд л байя

Түүний зальжин нүдэнд оч гялалзаж, Цээжинд нь хүсэл нь багтаж ядан яваа. 

Дуучин ГАНТУЛГА гэж хэн бэ?

Блиц:

1. Төрсөн он сар өдөр: 1985.11.26

2. Төрсөн газар: Дорноговь аймаг Сайншанд хот

3. Хобби: Сонирхол татах бүх юманд хобби хөдөлж хийхийг хүсдэг. Цаг гарвал хийгээд лявчихдаг.

4. Таны мэргэжил: Үйлдвэрлэл орчин зүйн инженер-Экологич

5. Таны бахархал: Хонио хариулж байхдаа Орос, Түвд, Герман, Англи хэлийг өөрөө боловсорч сурж чөлөөтэй ярьж чаддаг, Босоо Монгол бичгийг компьютер шиг бичдэг Өвөөгөөрөө, мөн 4 хүүхдээ өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн Улсын Мастер цолтой Оёдолчин ээжээрээ бахархах сайхан байдаг даа

6. Хэлэх дуртай үг: Нэг л амьдрана ш дээ Хийгээд бай...Хийгээд л байя

7. Царайны тал дээр: Зальтай нүдтэй, Нүдээрээ инээсэн Царай Муутай ш дээ J

8. Аз жаргалыг нэг үгээр тодорхойлбол: ХАЙР

9. Амьдралын тань хамгийн үнэт зүйл: Гантулга гэдэг хувь заяаг бий болгосон хүмүүс маань, ирээдүйг маань бүтээлцэж байгаа эргэн тойрныхон минь миний хамгийн үнэт зүйл.

10. Амьдралдаа мөрддөг зарчим: Амьдралыгмаш энгийнээр хардаг, эгэлгүй... сайхан ажлаа хийгээд ламьдраад л хайрлаад л дуулаад л...Тэгэхээр зарчим бол юу хийх хэрэгтэй байна тэрийгээ л сайн хийж бүтээх л юм

11. Өөрийг тань чимдэг зүйл: Аальгүй нүд, Гоё хоолойтой гэж олон хүн хэлж байсныг бодоход "Олны үг ортой л байх” инээв. Олон нийттэй маш сайн харилцаа тогтоож чаддаг, орчноо мэдэрч аливааг хийчихдэг шүү

12. Хоч: 10жилд Тарвага хочтой байсан. Одоо бол Гитар хочтой л байна даа

13. Кайф авдаг зүйл:Маш олон бий. Хорвоо дээр байгаа бүх л зүйлс өөрийн гэсэн онцлог давуу талтай. Тэр болгоныг нь л мэдэрч, харж, хүртэж кайф авдаг даа

14. Зорилго: Үлдээсэн мөр минь Үнэ цэнэтэй байхад л болно доо

15. Биеийн жинөндөр: 62кг, Өндөр 172 см 

-Бидэнтэй ярилцаж байгаа таньд баярлалааУншигчид маань ТулгаагГитарчин гэдгээр нь сайн мэднэ. Гэхдээ Гитар барихаасаа өмнө Гантулга юухийж байсан бэ?

-Баярлалаатаньд. Би гитар барихаас өмнө Физикийн томъёонд нухлуулсан. Ангийн идэвхитэй манлайлагч оюутан, ШУТИС-ийн оюутны холбоонд давхар ажилладаг, Урлагийн наадамд байнга оролцож Гоцлол дуу номинацийг хашраадаг оюутан байлаа. ШУТИС-ийн 1-р дотуур байранд амьдарч Экологийн инженер мэргэжлийг эзэмшсэн дээ.

- Урлагаас тэс ондоо мэргэжилтэй Тулгаагийн хувьд дуучин болсон ньсонирхолтой санагдаж байна. Дуучин болсон тухайгаа хуучилвал?

-Би багадаа урлагт дуртай хүүхэд байсан. Аав маань гитар сайхан тоглоно. Аавынхаа дуунд уяраад л суудаг байсан. Харин одоо дуучин гэж "Цоллуулах”болсон нь "Нарны Жим”киноны дуу "Он жав”дууг дуулсанаар эхэлсэн юм.

Нарны жим киноны Оросоогийн дүрийг та чадварлаг бүтээсэн ... Хэрхэняаж кинонд тоглох болов?

-ШУТИС төгсөөд мэргэжлээрээ нэг ч удаа ажиллаж байгаагүй юм.Өөрөөр хэлбэл би инженер хийж огт үзээгүй. Өөрөөр салбарт ажиллаж байлаа.УБТЗ-ын харъяа "Ган Зам” төвд рестораны зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2010 оноос хуучнаар Цагдаагийн академид сантехникчийн орон тоон дээр Соёл олон нийтийн хэлтэст ажилд орж байлаа шүү дээ. Тухайн үед яг орон тоо нь батлагдаагүй түр энэ орон тоон дээр байж бай гээд... Цагдаагийндамжаанд сууж цолоо ч авлаа ажил ихтэй ч хийгээд л байсан. Хажуугаар нь оройн цагаар хэд хэдэн ресторан пабд дуулдаг байсан. Бараг "Халтуур” юм уу даа /инээв/. Жил бүр шинэ оюутнуудтай хээрийн сургалтанд гарч салаан даргаар ажиллаж байхдаа нөгөөх алдарт "РУМБА”-г тоглож манай ажлын найз маань бичлэг хийгээд төд удалгүй Youtube-д оруулж байсан юм. Би ч нээх тоодоггүй байлаа. Гэтэл тэр бичлэг шуугиан тарьж /хэхэ/ олон 1000 хандалт авсан юм. Тэр бичлэгийг МҮОНРТ-ийн уран бүтээлчид үзээд надтай холбогдсоноор эхэлсэн юм даа. Киноны зураг авалт бүтэн жилээр үргэлжлэх байсан учир ажлаасаа чөлөө хүсэхэд өгөөгүй, тэгэхээр нь өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гараад 100 хувь шийдээд кино зургандаа орсон доо.

-Та их зорьмог шийдвэр гаргасан байна шүү дээ. Шууд ажлаасаа гараад кинонд тоглохоор шийдэж. Тэр шийдвэр бас зөв байжээ. Өнөөдөр таныг хүсэл мөрөөдөл тань хөтлөж шүү дээ?

-Яг тийм. Би дуулах дуртай, хөгжимд хайртай. Гэхдээ л урлаг руу төдийлөн орж чаддаггүй байсан. Харин "Нарны жим” кино миний амьдралын ЖИМ-ийг зааж өгсөн гэж боддог. Тухайн үед хамт тоглосон нийт уран бүтээлч, хамт олондоо талархаж явдаг.

 -Та кинонд өөрийгөө сорьсноос гадна Universe best song наадамдоролцсон нь таны амьдралын нэгэн чухал мөч байх?

-UNIVERSE B S наадамд 2 удаа оролцож байсан. Шилдэг 25-д оролгүй хасагдаж байсан /хохо/. Тайзан дээр гарч нүүр хагарах туршлага авч чадсандаа. Энэ наадам надад арвин их туршлага, өөрийгөө илүү хөгжүүлэх эрч хүч хайрласан шүү.

-Таныг уран бүтээлч,тэр дундаа дуучин болно гэдэгт олон хүн эсэргүүцдэгбайсан гэдэг.Яагаад тэр юм бол?

-Төрийн албан ажиллаж байгаад өргөдлөө өгөөд ажлаасаа гарна гэхэд гэрийнхэн маань нилээд дургүйцэж байна. Яах гэж Төрийн албанаас гарах гээд байгаа юм бэ гээд л...

-Харин одоо бол таниар маш их бахархаж байгаа байх?

-Надад итгэсэн хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй явахыг л хичээж байна даа.

- Дуудах нэрийг эцэг эх ,дуурсах алдарыг өөрөө гэдэг. Гантулга гэдэгнэрийг таны эцэг эх өгсөнХарин та Гитар хэмээх алдараар овоглохболлоо.Гитар таны хувьд хэр үнэ цэнэтэй вэ?

-Гитар хөгжим үнэ цэнэтэй.Их хэмжээний үнэ цэнэтэй /хэхэ/ Аав минь гитар тоглож дээр үеийн дуу их дуулдаг байсан. Тэр үед ер тоодоггүй байсан ч хожим оюутны байранд байхдаа гэнэт л хобби хөдлөж өдөр шөнөгүй барих болсон. Хурууны өндөг хагараад маш хэцүү байсан ч эдгээж байгаад дахиад л барьсан. Нэг ёсондоо би ГИТАР-ыг хайрлаж, дурлаж, мэдэрч эхэлсэн.

 -Залуу хүн учраас эрч хүчих хүсэл таниас мэдрэгдэж байна.Та чухам юухүсч мөрөөддөг вэ?

 

-Миний мөрөөдөл их бий. Эхнээсээ бага багаар биелээд л яваад л байна. Хичээх болно оо.

-Байнга хамт явдагүргэлж хамт байдаг болохоор Гитар таны "эхнэр” болжээ. Гэхдээ та одоо ХАЙР-тайгаа учраа юу? Гитар уйлуулсан шигээнэгэн сайхан бүсгүйн сэтгэлийг уяраасан байх?

-Гитар бол эхнэр минь хайр минь гээл их явсан. Найзууд маань ч мэддэг болохоор хайрыгаа яасан юм бэ гээд л байнга асууна./хэхэ/ Тийм ээ, нэгэн бүсгүйг уяраагаад хоолойгоороо уургалаад авсан /хэхэ/. Урлагт дуртай мэдрэмжтэй сайхан бүсгүй бий.

 -Таны уран бүтээлийн сан хэр аривжиж байна?

-Одоогоор найман дуу клиптэйгээ гараад байна аа

-Өнөөдөр залуус гитар ихээр сонирхох болсон. Таныг өөрийн гитарынсургалттай гэж сонссон?

-Гитар болон дуулаачийн сургалт явуулж байгаад түр завсарлаад зогсоосон байгаа, удахгүй үргэлжлүүлнэ шүү.

-Таны пэйж хуудсанд багагүй онигоо ярьж буй бичлэгүүд байдаг. Амьдралдээрта хошин хогийн мэдрэмтэй юу?

-Ер нь хүүхэд байхын алиа зантай шооч гэрийнхнийгээ инээлгэдэг ганц хөдөлгөөнтэй нь байлаа. Одоо ч хэвээрээ л байгаа ш дээ J

Хошин урлагт давхар хүч үзэхийг маш их хүсдэг.

 -Бидэнтэй ярилцаж. Гитарчин Гантулга гэж хэн бэ? гэдгийг багахан ч гэсэн танилцуулсан таньд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье?

-Баярлалаа. Та бүхэнд. Халуун дотно яриа өрнүүлж, өмнө нь хэн ч мэддэггүй байсан "Нууц”-аа ч бас дэлгэлээ /хэхэ/. Та бүхний ажилд амжилт хүсье.

Дуучин Гантулгын ертөнцөөр хэсэгхэн хором бид аялалаа. Энгийн яриатай энэ залуу хөдөлмөрч, бас хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээн, зүтгэж яваа.

Гитарын хөг аялгуунд залуусын сэтгэлийг хөдөлгөж, Урлагт өөрийн гэсэн тод өнгийг зурж яваа залуу уран бүтээлч Гантулгадаа уран бүтээлийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Эх сурвалж: ТӨР.мн

А.Бэхи


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.