"Оффшорчин" гэгдсэн Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар анхны айлчлалаа Хятадад хийнэ


 "Оффшорчин" гэгдсэн Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар анхны айлчлалаа Хятадад хийнэ

 

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэдэг "Цензургүй сурвалжлага" олон нийтэд хүрч, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар нарын оффшор данстай холбоотой схемийг олон нийтэд дэлгэсэн билээ.Одоогийн байдлаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар уг асуудалтай холбогдуулан ямар нэг тайлбар хийгээгүй байна. Харин тэрээр анхны айлчлалаа товложээ. 
Тодруулбал Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог зогсолтгүй урагшлуулах, цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох талаар санал солилцоно. Мөн олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар харилцан ярилцахаар болжээ.

 

http://sonin.mn/news/easy-page/84752



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.