Синьхуа агентлагийн мэдээ: 17-нд, Израйлийн батлан хамгаалах арми танк, байлдааны нисэх онгоц ашиглан Палестины Лалын эсэргүүцлийн хөдөлгөөн буюу ХАМАС-ын Газын зурвас дахь олон объёктод цохилт өгчээ.
Мөн өдрийн Израйлийн армийн мэдэгдэлд: Цэрэг арми танкаар Газын зурвасын өмнөд хэсгийн харуулын байранд цохилт өгч, байлдааны нисэх онгоцоор ХАМАС-ын олон объёктыг бөмбөгдсөн. Үүнд, одоо байгуулж буй Израйль руу чиглэсэн газар доогуурх зам, Газын зурвасын дунд хэсэг дэх Дирир Ал-Бала цэргийн бааз, Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис цэргийн бааз багтана гэжээ.
Энэ удаагийн цохилт мөн өдрийн Газын зурвасын өмнөд хилд хийсэн дэлбэрэлтийн хариу болсон юм. Дэлбэрэлтэд Израйлийн 4 цэрэг шархадсаны 2 нь хүнд шархадсан гэж мэдэгджээ.
Израйлийн арми: ХАМАС энэ хэрэг, үүний үр дүнг төдийгүй Газын зурвасын бүх хэрэгт хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгджээ.
Мөн өдөр, Израйлийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэхдээ: Мөн өдрийн Газын зурвасын хилд гарсан хэрэг "маш ноцтой" юм. Израйль үүнд зохих хариуг нь барина гэжээ.
Далайнтуяа
Сэтгэгдэл