АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙГ “КОНРАД-АДЕНАУЭР”-ЫН САНТАЙ ХАМТАРЧ ТЭМДЭГЛЭНЭ


 АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙГ “КОНРАД-АДЕНАУЭР”-ЫН САНТАЙ ХАМТАРЧ ТЭМДЭГЛЭНЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Испани улсад зохион байгуулагдсан Олон улсын ардчилсан холбооны чуулга уулзалтад оролцлов.

Энэхүү айлчлалын хүрээнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ  "Конрад-Аденауэр”-ын сангийн тэргүүн ноён Норберт Ламмерттай уулзаж, өнөөдрийг хүртэлх хамтын ажиллагаа болон ирээдүйд хамтран хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар хэлэлцлээ. Тус сангийн Берлин дэх Академийн байранд болсон энэхүү уулзалтаар талууд "Конрад Аденауэр”-ын сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ой, мөн Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Монголын Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг хамтран тэмдэглэхээр тохиролцов. Түүнчлэн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тус сангийн тэргүүн ноён Норберт Ламмертыг ирэх онд Монгол Улсад айлчлахыг урьсан юм.

Дашрамд дурдахад, ноён Норберт Ламмерт нь 2006 онд тохиосон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд Бундестагийн Ерөнхийлөгчийн хувиар оролцож байсан юм.
 
Н.Туяа 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.