Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж
Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын барилдаанд 13 даваа, хоёр унаатайгаар 2
жилийн дараа түрүүлж Японы эзэн хааны цомыг долоо дахь удаагаа хүртлээ.
Кюүшюү
башёгийн 15 өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71
дэх Их аварга Какүрюү М.Анандад унаснаар 3 унаатай болж түрүү бөхийн
төлөө өрсөлдөх боломжгүй болов. Харин энэ өдөр Харумафүжи Д.Бямбадорж,
озэки Кисенасатод унаж 2 унаатай болж энэ башёгийн хамгийн олон даваатай
бөхөөр тодорч түрүүлсэн юм.
Дээд зиндаанд хүч үзсэн манай
бөхчүүдээс Их аварга Какүрюү М.Ананд 9 даваа, 6 унаатай, озэки
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 даваа, 6 унаатай, маэгаширагийн нэгээс босч
барилдаж Ичиножёо А.Ичинноров 6 даваа 9 унаатай, маэгашира 7-гоос боссон
Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 9 даваа 6 унаатай, маэгаширагийн 9-өөс боссон
Тамаваши Б.Мөнх-Оргил 8 даваа 7 унаатай, маэгаширагийн 16-гаас босч
барилдаж байгаа Асасэкирюү Б.Дашням 3 даваа 12 унаатай гэсэн амжилтыг
тус тус үзүүлж энэ башёг өндөрлөв.
Ийнхүү Монгол сүмочид мэргэжлийн сүмо бөхийн дээд буюу Макүүчи зиндаанд 10 жилийн турш түрүүг авсан амжилтыг тогтоогоод байна.
70 дахь аварга 7 дахь түрүүгээ авлаа
2015/11/23 11:11
Сэтгэгдэл