» » "Шангри-Ла"-гийн ресторан дэд сайд Б.Цогтгэрэлийг шавьжтай хоолоор дайлав

"Шангри-Ла"-гийн ресторан дэд сайд Б.Цогтгэрэлийг шавьжтай хоолоор дайлав


"Шангри-Ла"-гийн ресторан дэд сайд Б.Цогтгэрэлийг шавьжтай хоолоор дайлавМонголдоо хамгийн тансаг гэх зэрэглэлд багтах Шангрила-Ла зочид буудал нь таван одны зэрэглэлтэй үйлчилгээний байгууллага. Үйлчилгээний зэрэглэлээсээ хамаараад тэдний үйл ажиллагаа ч дээд зэргийн байх ёстой. 

Тэгвэл дээд зэрэглэлийн тус зочид буудлын ресторан нь шавьжтай хоолоор үйлчлүүлэгчээ дайлсан байна. Тухайн үйлчлүүлэгч нь Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл аж. Тэрбээр тус газраар үйлчлүүлэн ялаатай хоол идсэндээ ихэд бухимдан өөрийн сэтгэгдэлээ цахим сайтаар ийн илэрхийлжээ. 

Тэрбээр бичихдээ: 

2018.04.18 өдөр. Шангри-Ла буфет шөлнөөс ялаа гарав. Менежерийг нь дуудав. "1 хүний тооцоог нь хасаж болно" гээд шууд тооцооны хуудас аваад ирлээ. 5 одтой (хэд билээ?) дэлхийн өндөр зэрэглэлийн ресторан гэсэн хэдий ч би арай илүү соёл гаргаж хэд хоног хүлээлээ. Өмнө зүгийн менежер нь ирж уулзав. Хуулийн фирм нь надтай ярих юм гэнэ. Гадна дотны өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид, хандивлагчид, хөрөнгө оруулагчдаа хаана урих вэ?! Хэндээ найдах вэ? Бид хэдий болтол эдэнд дарлуулж Эрээний үйлчилгээг Парисын үнээр авч байх ёстой юм бэ ⁉️⁉️⁉️ Бөөлжив.

 

  • 1
  • 2
  • 3
  • 4

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.