Солонгос хоолны газрууд хэтэрхий хүчтэй амтлагч ашиглаж байна


 
Солонгос хоолны газрууд хэтэрхий хүчтэй амтлагч ашиглаж байнаХоол судлалын төв Монголд үйл ажиллагаа явуулж буй Солонгос хоолны газруудын хоолны амт чанар, шим тэжээллэг байдалд судалгаа хийжээ. Тус судалгааны хүрээнд тогтсон нэг амт, чанар стандартгүй, тогооч нар нь байнга солигдож байдаг, шим тэжээлгүй, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэггүй зэрэг дутагдлууд илэрсэн байна. Түүнчлэн ясны шөл гаргахын оронд янз бүрийн хүчтэй амтлагч ашиглаж уламжлалт хоол бэлтгэх явцыг гажуудуулж байгаа нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хэмээн үзэж буй аж.

Дэлхийд Солонгос хоолыг хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг улсуудын жагсаалтыг Монгол тэргүүлдэг байна. Иймд Солонгосын уламжлалт хоол хүнсний урлаг зөв системээр дэлгэрэхгүй байгаа тал дээр Солонгосын Засгийн газар болон Хоолны салбарынхан анхаарлаа хандуулсан байгаа гэж холбогдох албаныхан мэдэгджээ. Мөн аялал жуулчлалын улиралд манайхыг зорин ирэх жуулчдын хамгийн хүндрэлтэй асуудал нь хоол байдаг тухай мэдээлжээ. Тодруулбал, жуулчид Монголд идсэн хоол амт чанаргүй, хэт хурц байснаас ходоод гэдэс хямарсан гэх сэтгэгдлүүдийн ихэвчлэн илэрхийлжээ. Иймд манай улсыг зорин ирэх жуулчдын тоо багасах хандлагатай байгаа тул Аялал жуулчлалын төв, хоол судлалын төвтэй хамтран нийтийн хоолны эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй байлгах тал дээр ажиллах хүсэлт тавьсан байна.

Энэхүү асуудлыг "Хоол судлалын төв”-өөр дамжуулан нийтийн хоолны газруудад хэрэглэдэг мах, ногоо гэх мэтийг ангилан боловсруулж ресторанд хэрэглэхэд бэлэн болгож өгөх үйлдвэрийг ажиллуулах нь зүйтэй хэмээн үзэж буй ажээ. Ингэснээр хоол нэг стандартын дагуу, нэг чанартай, шим тэжээлтэй байдлаар хэрэглэгчдэд очно гэж үзжээ.

Мөн тус төв Солонгос хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ресторануудыг мэргэжлийн тогоочоор хангах, сургах, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулж хоолоор дамжуулан иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, мөн боловсрол олгох ажлыг нэг дор төвлөрүүлсэн анхны бааз болох зорилго тавьсан байна. Түүнчлэн монгол тогооч нарыг сургаж бэлтгэн монголын зах зээлд солонгос хоолны газрыг монгол хүмүүс ажиллуулдаг болох ажээ.
Эх сурвалж: Medee.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.