Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5 автобус, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд явж байна.
- 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж "Мишээл экспо төв” рүү нийт 11 чиглэлийн 88 автобус, "Дүнжингарав худалдааны төв” рүү 19 чиглэлийн 136 автобус үйлчилнэ.
- 7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-ны өдөр хотын төв буюу "МУБИС”-ийн баруун тал буюу "Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд "Хүй 7 худаг” руу 1,000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний богино эргэлтээр үйлчлэх чиглэлүүд
№ |
Чиглэл |
Тээврийн хэрэгслийн тоо |
Хүлээлгийн хугацаа |
1 |
"Давааны зөрлөг-Хүй 7 худаг” |
5 |
4 мин |
2 |
"Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн” |
3 |
10 мин |
3 |
Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо |
20 |
3 мин |
Сэтгэгдэл