Ж.Батзандан: Монголд очихоосоо өмнө Австралид ирсэн бүх зардлаа төлчихнө


Ж.Батзандан: Монголд очихоосоо өмнө Австралид ирсэн бүх зардлаа төлчихнө

 

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангын сүүлийн хэдэн өдрийн жиргээнүүд олны дургүйцлийг хүргэж байна. 

Тэрээр Австралид суух Элчин зөвлөхөөр очсоныгоо цөллөг хэмээн тодотгон жиргэж, удахгүй эх орондоо ирэх гэж байгаагаа дуулгав. 

Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа "Л.Болд дарга мэргэжлийн дипломат хүн тэр мэргэжлийн ажлаа хийг. Харин би Австралид ирээд Монголыг аврах 18 хувьсгал номоо бичиж дуусгасан тул удахгүй нутагтаа очино. Би очихдоо Австралид ирсэн, гарсан бүх зардлаа төлчихөөд очино. Надад ном унших, улс орноо аврах цогц төлөвлөгөө боловсруулах боломж олгосон Ерөнхийлөгчдөө баярлалаа. Миний номонд Австрали, Шинэ Зеланд, Англи, Норвеги гэх мэт улс орнуудад амжилттай хийгдсэн эдийн засгийн хувьсгалын талаар тодорхой тусгагдсан. Ерөнхийлөгч намайг Унгарт элчин сайдаар яв гэсэн санал тавьж байсан. Би элчин сайд болохгүй, судалгаа хийж, ном биччихээд ирэе гээд Австралийг зорьсон юм” хэмээжээ.

 
https://www.inews.mn/a/22724


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.