Улс тунхагласны барилдаанд залуу заан Д.Алтанцоож анх удаагаа түрүүллээ


Улс тунхагласны барилдаанд залуу заан Д.Алтанцоож анх удаагаа түрүүллээБүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, Хан Хэнтийн аварга дэвжээний бөх, улсын заан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, Тэргүүн Саруул Зам ХХК, Хан Хэнтийн аварга дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв. 

 

сонин mn

Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Мах Импекс ХК, Батхаан Ойл ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын арслан Б.Бат-Өлзий нар шалгарлаа. 

Дунд шөвөгт улсын заан Д.Хүдэрбулга, улсын заан С.Сүхбат, улсын үнэн зоригт харцага Э.Даш, улсын начин Б.Лхагвадорж нар үлдэв. 

Зохион байгуулагдын зүгээс “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн арслан М.Гантулгад олголоо. 

 

сонин mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.