Н.Номтойбаяр: Монгол төрийн үнэ цэн шалан дээр хэвтчихлээ


Н.Номтойбаяр: Монгол төрийн үнэ цэн шалан дээр хэвтчихлээ

 

Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр: Монгол төрийн үнэ цэн шалан дээр хэвтчихлээ. Тиймээс хулгайд холбогдсон бол бүгд албан тушаалаа өгөөд шалгуулах ёстой.

Бодийн гэрээг байгуулж байхад ҮАБЗ-ийн дарга байсан Х.Баттулга УИХ-ын гишүүний ажлаа өгөөд шалгуулах ёстой. Намайг төрийн дансанд байсан 3.9 тэрбум төгрөгийг завшсан мэтээр гүтгэж, би хилсээр нэг жил шоронд суусан. Тэр үед би сайн дураараа УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, шалгуулсан. Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд шалгуулъя гэж байгаад хүндэтгэлтэй хандаж байна. Үүний цаана маш олон хүн хэрэгт холбогдсон, гүтгэгдсэн. Бодь гэж эхлээд Бортээг болоод дууссан шүү. АТГ-ын даргаар З.Дашдаваа байгаа цагт энэ асуудал замхарна. Өнөөдрийг хүртэл юу хийсэн юм бэ? Юу ч хийгээгүй гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.