Сар бүрийн сүүлийн хоёр дахь долоо хоногийн мягмар гараг бүр 10:00 цагт ХЗДХ-ийн яамнаас нээлттэй мэдээлэл өгдөг байхаар тогтсон. Энэ үеэр Увс аймаг дахь хилийн цэргийн байлдагч СЭМҮТ-д эмчлүүлж байхдаа амиа алдсан хэргийн талаар сэтгүүлч асуултад дараах хариултыг албаныхан өглөө.
ЦЕГ-ын Тэргүүн Дэд дарга, хурандаа Б.Ганчулуун:
Цагдаагийн байгууллагад энэ хэрэг бүртгэгдсэн. Прокурорын зөвшөөрөлгүй тул урьдчилан мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэргийг шалгаж байгаа
Хууль зүйн сайд Г.Тэмүүлэн:
Увс аймагт хилийн цэрэгт алба хааж байсан 19 настай байлдагч байсан юм билээ. Яг анги дээрээ байхдаа асуудал үүсээгүй. СЭМҮТ-д эмчлүүлж байхдаа уг асуудал гарсан. Тухайн хүний сэтгэлзүйд нөлөөлсөн гаднын нөлөө байна уу гэдгийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Золгүй явдал болсонд харамсалтай байна. Хэргийг шалгаж, эцсийн дүн гарахаар мэдээлэл өгөх нь зүйтэй.


Сэтгэгдэл