Төрөлт буурч, нас баралт нэмэгджээ


СУДАЛГАА: Дутуу төрөлт хаврын улиралд ихсэх хандлагатай байна 

Улсын хэмжээнд 2021 оны эхний есөн сарын байдлаар 54,515 эх амаржиж, 54,896 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх болон төрсөн хүүхэд аль аль нь тус бүр 4.5% буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

 

 
Эх сурвалж: ҮСХ

1,000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеэс нэг нэгжээр буурсан байна.

 
Эх сурвалж: ҮСХ

Энэ үзүүлэлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Орхон, Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Увс, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.3-3.6 нэгжээр дээгүүр, бусад аймагт 0.1-6.9 нэгжээр доогуур байна.

Харин нас баралт нэмэгджээ. Тодруулбал, нас баралт 13,894 болж, өмнөх оны мөн үеэс 1,896 буюу 15.8%-аар өссөн байна.

 
Эх сурвалж: ҮСХ

1,000 хүнд ногдох төрөлт 16.2, нас баралт 4.1 буюу хүн амын ердийн цэвэр өсөлт 12.1 байгаа нь өмнөх оноос буурсан үзүүлэлт юм.

1,000 хүнд ногдох нас баралт өмнөх оны мөн үеэс 0.5 нэгжээр өсжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.