"Машин бохирдууллаа" хэмээн дагавар хүүгээ хөнөөсөн этгээдэд 22 жилийн ЯЛ ОНООЛОО


"Машин бохирдууллаа" хэмээн дагавар хүүгээ хөнөөсөн этгээдэд 22 жилийн ЯЛ ОНООЛОО

 

"Машин бохирдууллаа" хэмээн дагавар хүүгээ хөнөөсөн этгээдэд 22 жилийн ял оноолоо. 

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад 2025 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагийн орчимд ирсний дагуу шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, хүүхдийн амь насыг хохироосон байж болзошгүй гэмт этгээдийг тогтоон, хэрэгт холбогдсон этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан. 

Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг явдал хоёрдугаар сарын 8-нд гарсан гэх ба хоёр настай хүүхдийг хойд эцэг нь хөнөөсөн байж магадгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд талийгаач хүүгийн ээжийг "асран хамгаалах үүргээ биелүүлээгүй" хэмээн яллагдагчаар татаад байсан. 

Талийгаачийн хойд эцэг нь өөрийгөө бусдын халдлагад өртсөн гэж эхэлж мэдүүлсэн ч хэргийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад 26 настай залуу дагавар хүүхдээ "Машин бохирдууллаа" хэмээн уурлаж, амь насыг нь бүрэлгэн, цогцсыг нуусан байсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүхээс түүнд 22 жилийн ял оноожээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.