Эмчийн зөвлөгөө дугаарт "SM эмнэлэг”-ийн толгой хүзүүний мэс заслын эмч Ц.Мөнх-Алдартай ярицлаа.
Ярилцлагаараа бамбай булчирхайн эмгэгийн хортой болон хоргүй хавдрын талаар
мэдээлэл хүргэлээ.
- Танд өдрийн мэнд хүргэе
-Өдрийн
мэнд
-Юун түрүүнд бамбай булчирхайн өвчлөл нь
юунаас үүдэж өвдөөд байна. Шалтгааны тухайд?
-Бамбай
нь эрэгтэй, эмэгтэй хүн бүрт байдаг зүйл. Энэ нь өвдөөд бий болчихдог зүйл биш
юм. Дотоод шүүрлийн булчирхайт эрхтэн юм. Өөрөөсөө тироксин болон тротироксин
гэсэн хоёр даавар ялгаруулдаг. Тухайн грамон нь хүний биеийн мэдрэл сэтгэхүй,
хоол боловсруулалт, өсөлт хөгжил, бэлгийн гэсэн чухал үйл ажиллагаануудад
оролцож бодисын солилцоог хэвийн явуулахад тусалдаг чухал дотоод шүүрлийн
эрхтэн юм.
Хүүхэд тал дээр илүү өсөлт хөгжил тал дээр
оролцдог. Энэ эрхтэн нь хамгийн нэн тэргүүнд иод дутагдахад өвчлөл үүсдэг.
Африкын орнуудад зонхилон тохиолддог гэх мэт. Учир нь хоол тэжээлийн дутагдал
болоод иодын дутагдалтай орнуудад бамбай булчирхайн өвчлөл хамгийн түгээмэл
байдаг. Түүнчлэн энэ өвчлөлийг тусах эрсдэл нь хэд хэдэн шалтгаанууд бий. Удамшлаас
үүдэх шалтгаал байж болох ба бамбай булчирхайн хордлого зэргээс үүдэж зангилаа
болон өвчлөл үүсэж болно. ,
Түүнчлэн хортой хэт ягаан туяа болон хортой
нөхцөлд ажиллаж амьдарч байснаас үүдэж энэхүү өвчлөл үүсэж болно. Мөн тухайн
хүний хорт зуршил үүнд багтана. Алива нэг зүйл ганцхан энэ шалтгаанаас үүдэж
бий болсон гэх зүйл байдаггүй. Хоёр болон түүнээс дээш хүчин зүйлээс шалтгаалан
үүсдэг гэдгийг бамбай булчирхайн өвчлөлийн эх үүсвэрээс харж болно.
Бага залуу насанд хэт туяа, таагуу нөхцөлд ажиллаж
амьдарч байсан бол 40, 50 нас хүрчихээд бамбай булчирхайн өвчлөл үүсэж болно,
үүсэхгүй ч байж болно. Харин давхар удамшлах замаар үүсээд байгаа юм. Тэгэхээр
хоёр, гурван шалтгаан нийлээд нэг өвчлөл үүсгээд байгаа юм.
-Үүнд стресс нөлөөлж болох уу?
-Болно.
Гэхдээ бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдаад ирхээрээ тухайн хүний анхаарал
төвлөрөл муудах түүнээсээ болоод бухимдах, мартаж санах гэх мэт шалтгаанаас
болоод стресстэх магадлал их байдаг.
-Бамбайн өвчлөлтэй болчихлоо гэдгээ мэдэх
хамгийн эхний биед гарах өөрчлөлтүүдээс дурдвал?
-Бамбай
булчирхайн гармоноо ялгаруулаад хэвийн хэмжээндээ очиж, хэвийн бодисын
солилцоондоо үйлчилж байх ёстой. Харин хэвийн түвшинээсээ нэг бол ихсэх эсвэл
багасах юм бол тэр нь эмгэг болчихдог. Тэгэхээр л тэр нь хүнд зовиур болж
илэрдэг. Харин ихсэхэд нэг зовиур, багасахад бас өөр нэг зовиур илэрнэ. Бамбай
булчирхайн гармон хэвийн хэмжээндээ байхад бидний амьдрал хэвийн үргэлжилнэ. Мартаж
санах үйл ажиллагаа хэвийн явагддаг бол бамбай булчирхайн илүүдэл байх
тохиолдолд гармон хэт их явагдаж тэрхүү нь хүний хоолойн хэсэг томорч мэдэгдэнэ
гэсэн үг. Томорсон хэмжээгээр гармоноо илүү ялгаруулдаг. Мөн ихэдсэн тохиолдолд
хоолны дуршил нэмэгдэхийн хэрээр жин хаядаг.
-Бас хүнд мэдэгдэхүйц бамбайн булчирхайн
өөрчлөлтэй юм байна гэх бодол төрүүлдэг зүйл нь нүд хэт их наашаа түрж гарах
ирснээс болоод нүд бүлтийсэн харагддаг. Бас жирэмслэх боломжгүй болчихдог гэх
мэт зүйлүүд сонсож байсан?
-Энэ
нь өвчлөлийн тухайд нэлээд хүндэрчихсэн гэх ойлгож болно. Мэдэхгүй удаан
явчихсан гэдэг ч юм уу. Түүнчлэн гарын хурууны үзүүр "бөмбөрийн дохиур” мэт том
бөмбөгөр болох гэх мэтээр илэрдэг. Хамгийн эхний илрэх шинж тэмдэг нь ерөөсөө л
хэвийн зүйл хэвийн биш болчихсон үед
амархан ядрахаас эхлэнэ. Уцаарламтгай болох арьс үс хуурайших, ихэдсэн
тохиолдолд халуунд тэсвэр муутай болох гэх мэтээр илэрнэ.
-Түрүүн таны хэлсэн бамбай булчирхайн
зангилаа гэдэг нь хөнгөн хэлбэрээр илэрч байгаа шинж тэмдэг гэж ойлгож болох
уу?
-Бамбай
булчирхайг хоёр янзаар шинжлэдэг. Энэ нь хүзүүний доод хэсэгт өвчүү мөгөөрсний
хонхорхойн дээр байрладаг эрхтэн юм. Янз шинжлэдэг вэ гэхээр эхлээд бүтцийн
тухайн эхогоор харна. Дараагийн арга нь үйл ажиллагааны арга буюу өмнө нь
хэлсэнчлэн таргалах, турах, өтгөн хатах, хавганах, ууртай уцаартай болох зэрэг
буюу цусаар үздэг. Ингэж үзсэнээр аль даавар хэр хэмжээтэй байна, ихэссэн үү
багадсан уу гэдгийг нь гаргаж ирдэг. Бамбай булчирхай дээр хэвийн биш байгаа
тохиолдол нь ихэвчлэн зангилаагаар илэрнэ. Бамбай булчирхайн өөрийнх нь эсийн
эмгэг, урвалт өсөлтийг л зангилаа буюу хавдар гэж нэрлээд байгаа юм. Бид нар
гар хөлөө цохиод хавдаачихдагтай адилхан хоолойн дээр хавдар бий болчихсон
байнаа л гэсэн үг. Бамбай булчирхайн зангилаа нь дотроо шингэн агуулсан, эд
агуулсан гэж хоёр янз байна. Мөн энэ хоёрыг хоёуланг нь агуулсан байж болно. Нэгэнт
зангилаа үүсчихлээ гэж бодоход нэн түрүүнд хортой хоргүйг нь тодорхойлуулна. Мөн
зангилаа болгоныг аваад байх уу эсвэл шинжлэж байж авах уу гэх асуудал гарч
ирдэг.
Техник технологи хөгжөөгүй байх цагт эмгэг буюу
зангилаа үүсчихлээ гэхэд л шууд авчихдаг байсан бол одоо энийг авах
шаардлагатай, үгүйг нь судалдаг болчихсон байна. Тухайн хүн хэр хугацаанд ийм
байдалтай явсан. Хэзээнээс мэдэгдэж эхэлсэн, хортой юу хоргүй юу заавал авах
шаардлагатай юу гэдгийг нь үздэг болчихсон. Хоргүй зангилааг тухайн хүний биед
ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байгаа үед заавал авах хэрэгтэй гэдэг асуудал ч
энэ үед яригдаж эхэлсэн.
Ийнхүү хэрвээ зангилаа үүсчихсэн тохиолдолд аль
түвшинд авах хэрэгтэй вэ гэдгийг цаашаа судлаад явчихсан. Юун түрүүнд
-Тэгвэл бамбай булчирхайн хортой болон
хоргүй хавдрын ялгаа юу вэ? мэдээж хортой хавдар нь илүү аюултай байж таараа. Өөр
ялгаа бий юу?
-Дотоод
шүүрлийн мэс заслын эмч нарын тухайд бамбай булчирхайн бүтцийг нь эхэлж үнэлнэ.
Мэдээж хортой хавдар гэхээр амь насанд аюултай болоод л явчихна. Хэрвээ тухайн
зангилаа хоргүй ч бай хортой ч бай хүний биед ямар нэгэн аюулгүй байвал авах
шаардлагатай. Харин хэмжээг нь томорч байна уу эсэхийг хянуулах явах хэрэгтэй.
Хэрвээ бамбайн зангилааны хэмжээг 1см-ээс дээш хэмжээтэй болсон, зэргэлдээх
бамбайн эсүүдрүүгээ нэвчиж байна уу гэдгээс хамаарч дараа дараагийн арга
хэмжээнүүдийг авна.
Бамбайн зангилааны хэмжээ төхөөрөмжөөр хянаж 3-аас
дээш оноо буюу үзлэгт өгсөн хувь энэ тооноос дээш тоо гарсан тохиолдолд үүнд
заавал хатгалт хийх хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр эход орж байж дүгнэлтээ өгнө.
Хатгалтыг эхоны хяналтан дор хоолойны гаднаас
хатгалт хийж зангилааны доторх зүйлээс дээш авч шинжлэнэ. Лаборатори хортой
хоргүйг хэлж өгөхөөс гадна хоргүй зангилааг 1 см-аас бага байвал 3-6 сарын
хугацаанд ажиглах зөвлөмж өгнө. Хэрвээ хортой болон 1см-аас дээш хэмжээтэй
байвал хажуугийн бамбайн эсүүдрүүгээ нэвчиж эрсдэлтэй тул хагалгааны заавал
заалттай гэж үзнэ.
-Өөр эрхтэнүүдэд үсэрхийлхэд ямар ямар
эрсдэл дагуулж болох вэ?
-Хоолойны
захаасаа эхлүүлээд хортой зангилааны цусаараа дамжин нөгөө талын хананд нэвчих
болон тархийг тэжээж буй гүрээний артерын судсуудад нэвчих аюултай. Хэрвээ тэгж
нэвчээд орчихсон тохиолдолд цусаар дамжин уушиг, яс зэрэг биеийн бүх эрхтэн рүү
үсэрхийлж болно.
-Тэгэхээр бамбайн эмгэгтэй болчихлоо гээд
үзүүлэхэд ямар нэгэн хортой зүйл байхгүй мөн хэмжээний хувьд заавал хагалгаанд
орох хэмжээний биш тохиолдолд хяналтанд байх хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Хэмжээ
нь томрохгүй тохиолдолд байлгаад л байхад аюулгүй гэж ойлгож болох нь ээ.
-Өөрт зовиургүй
тохиолдолд заавал авхуулах шаардлагагүй. Бамбай булчинхайн үүссэн зангилаа жилд
0.2 мм томровол хурдацтай томролт гэж үзэхгүй. Хоргүй хэрнээ 1 см зангилаатай
байвал яааран хагалгаа ярихгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл үүнийгээ 3 сараас 1
жилийн хугацаанд хянуулах хэрэгтэй. Сэжигтэй тохиолдолд хянуулах хугацаа ойрхон
байх ба ямар нэгэн асуудалгүй зангилааны өсөлт удаан байвал хянуулах хугацаа
холдоод явна.
Хүмүүс шууд өөрийгөө бамбайтай болчихлоо гээд
зорьж очиж шинжилгээнд ордог тохиолдол ер нь бага. Яагаад гэхээр санаандгүй
эсвэл урьдчилан сэргийлэх үзлэгт орсны дараа өөрийгөө зангилаатай гэдгээ мэдсэн
хүмүүс их. Учир нь тухайн зангилаа нь өөрт нь ямар нэгэн зовиургүй байсан учир
мэдэх боломжгүй байна шүү дээ. Зовиургүйгээр 5,6 жил явчихсан хүмүүс ч байдаг. Хэрвээ
мэдсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж заавал цаашид ямар арга хэмжээ авах
уу гэдгээ хянуулах хэрэгтэй.
-Үйлчлүүлэгчийн тухайд өөрийгөө бамбайн
эмгэгтэй гэдгээ мэдчихсэн, тодорхой хугацаанд хянуулаад явж байгаа тохиолдолд тухайн
зангилаагаа томруулахгүй байх талаар ямар зөвлөгөө зөвлөмж өгдөг вэ?
-Нэгэнт
бамбайн өөрчлөлтэй болчихсон тохиолдолд түүнийг арилгадаг арга одоогоор байхгүй
байна. Монгол одоогоор тийм боломж байхгүй байна. Мэргэжлийн эмчид хандсан
тохиолдолд эхлээд ажил үүргийг нь тодорхойлно. Үнэхээр хортой туяанд ажилладаг,
амархан ядраад байна уу, хорт зуршил хэрэглэж байна уу гэдгээсээ шалтгаалаад
эдгээр шалтгаанууд байгаа бол эхний ээлжинд энэ зүйлүүдээсээ холдохыг зөвлөнө.
Бамбайн идэвхижүүлэгч гармон гэж бий. Тухайн гармоныг хамгийн хэвийн бага
түвшинд хадгалах хэрэгтэй. Тэгэхийн тулд мэргэжлийн дотоод шүүрлийн эмчээс
зөвлөгөө авах хэрэгтэй байгаа юм. Идэвхижүүлэгч гармон ихсэх тусам бамбайн үйл
ажиллагаа ихсээд байна. Тэгэхээр үүнийгээ дагаад зангилаа маань томроод байдаг.
-Хэрвээ
хортой ч бай хоргүй ч бай тухайн зангилааг авчихсан тохиолдолд дараа нь дахих
магадлал байдаг уу?
-Хагалгааны
явц түвшингээс шалтгаална. Зангилааг хагас авсан уу, бүтэн авсан уу гэдгээс
хамаарна. Зангилаа нь ихэнхидээ мэдэгддэггүй гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр
хүмүүс ихэвчлэн ямар байдалтай болсныхоо дараа ирдэг вэ гэхээр 3-4 см болсныхоо дараа ирдэг. Мэдэгдэхүйц буюу
толинд харахад нэг зүйл томбойгоод байна гээд ирдэг. Эсвэл юм идэж, уухад
хоолойн дээр нэг зүйл тээглээд гороох мэдрэмж төрөөд байхад л хүмүүс үзүүлэх
гэж ирдэг. Бусдаар бол мэдэгдэхгүй явж байгаад өөр ямар нэгэн шалтгаанаар
мэддэг.
-Нүд нь илт бүлтийх, эсвэл жирэмслэх
магадлал бага тохиолдол нь илүү хордлогын шинжтэй бас хүндэрчихсэн тохиолдол гэлээ шүү дээ. Тийм
тохиолдолд хэр хугацаанд эмчийн хяналтад байх ёстой вэ?
-Аливаа
өвчин архаг гээд явхаараа л эмчийн хяналтад байх хугацаа нь 6 сараас дээш 2,3
жил хүртэл байх шаардлагатай. Тэгэхээр архаг байх тусмаа илүү цаашилдаг. Шинжлүүл
гээд яриад байгаа маань дааврыг цаашид үргэлжлүүлэн хэвийн хэмжээнд авч явах
хэмжээнд байна уу үгүй юу гэдгийг тодорхойлох гээд байгаа юм. Хэрвээ тийм
хэмжээндээ байгаад байвал түүнийгээ орлуулах эм уух нь цаашаа архагшихаас
сэргийлэх юм.
-Тийм байна. Хүмүүс хавдрыг шууд авчихвал л
одоо ингээл зүгээр болчихлоо гэж ойлгодог нь их өрөөсгөл ойлголт юм байна даа.
-Тийм,
хэр хугацаанд энэ эмгэгтэйгээ байсан эсэхээс шалтгаалаад илээршуулах хугацаа
хүртэл өөрөөр. Таван жил бамбайн өөрчлөлтэй гэдгээ мэдээд үзүүлэлгүй явчихсан
байтал 5 хоногийн дотор үзүүлээд эм уугаад зүгээр болчихно гэж байхгүй. Түүнийгээ
дагаад гам барилт гээд үйлчлүүлэгчээс шалтгаалах зүйлүүд 1-2 жил хүртэл
үргэлжилхийг үгүйсгэхгүй.
Бамбай булчирхайг үүсгэж байгаа өөрийнх нь бүх эд
эсээс хортой болон хоргүй хавдар үүсэж болдог. Мэдрэлжүүлж буй мэдрэл, судас
тунгалаг, хучуур эс зэргээс бас үүсэж болно.
-Хүйсийн тухайд эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс
аль нь илүү түлхүү өвчилж байна вэ?
-Дэлхий
нийтээрээ эрчүүдээс илүү эмэгтэйчүүд нь энэ өвчлөлөөр өвдөх эрсдэл 4 дахин гэж
үздэг. Илүү тодорхойлбол эмэгтэйчүүдийн жирэмслэлтэй холбоотой гэж үздэг. Учир нь
эмэгтэй хүн жирэмслэсний дараа бамбай булчирхайн өөрчлөлтэй болох 5 шалтгаан
байдаг гэсэн судалгаа байдаг. Хамгийн эхэнд эмэгтэй жирэмсэн болсны дараа үүсэх
гармон нь бамбай идэвхжүүлэгч гармоны их хэмжээгээр ялгаруулж байдаг. Тэгэхээр бамбай
гармон нь өөрөө өсөж байна. 2т жирэмслэлтэй холбоотой строгень гармон илэрдэг. Энэ
гармон нь бамбайн гармоныг холбож өгч цус руу өгч холбон дааврын хэмжээг
ихэсгэж байдаг. Тэгэхээр эндээс харахад бамбайн үйл ажиллагаа хэд хэдэн
даавраас шалтгаалж ихсэж байгаа биз. Үүнийхээ хажуугаар хүний ходоод руу орж
байгаа иодыг бөөр ялгаруулан бамбайд хэрэгтэй илүүдэл иодыг буцаан бие рүү
шүүрүүлж байдаг. Тэр ялгаралт нь буурснаас иодоо гадагшуулан бамбайн өөрчлөлтийг
нэмэгдүүлж байгаа юм. Энэ мэт байдлуудаас болоод эрэгтэйчүүдээс 4 дахин их
өвчлөл байдаг гэж үздэг.
-Тэгвэл өмнө нь жирэмслэж байгаагүй насны
тухайд 20 гарч байгаа эмэгтэйчүүд бамбайн өөрчлөлтэй болж байгаа нь өнөө хортой
нөхцөлд ажиллаж байсан, эсвэл хорт зуршилаас үүдэлтэй байх нь ээ.
-Тийм.
Мөн удамшлаас үүдэлтэй байж болно. Мөн 50-аас дээш насныхан болон эрэгтэйчүүд
өвдвөл эмэгтэйчүүдийн өвчлөлтэй харьцуулахад "тавилан” арай илүү таагүй байдаг.
Учир нь арай бага өвддөг зүйл чинь нэг өвдхөөрөө арай илүү өвдөх магадлалтай
байдаг. Тэгэхээр илүү анхаарах ёстой болчиж байгаа юм.
-Хагалгааны үйл явц болон дараах гам баримтын
талаар ярих хэрэгтэй байх
-Хортой
хавдрын тухайд хортой учраас заавал хагалгаанд орж авхуулах шаардлагатай болно.
Авахдаа аль болох төгс буюу биеэс бүрэн гүйцэж гадагшлуулах ёстой. Хагалгааг
бүтэн унтуулгатай хийх ба хагалгааны үйл явц хагас болон бүтэн авсан эсэхээс
шалтгаалан 7-14 хоногт биеийн байдал хамаагүй дээрдээд ирчихдэг. Мөн түүнчлэн
хагалгааны явцаасаа болоод хагалгааны дараах эм уух хугацаа хэдий хэр үргэлжлэх
вэ гэдэг нь тодорхойлно. Мөн хагалгаанд ороод л болчих юм биш. Дараа нь дотоод
шүүрлийн эмч дээр насан туршдаа хяналтад байх хэрэгтэй.
Хоргүй зангилааг заавал сорив үүсгэн барин
унтуулгатай, бүтэн авах шаадлагатай юу үгүй юу гэвэл сүүлийн жилүүдэд хүчтэй
радио долгионоор түлж авдаг болсон. Ихэнх өндөр хөгжилтэй орнуудад тэгж хийгдэж
байгаа. Хэтдээ бамбайн хоргүй зангилааны ирээдүйн чиг хандлага нь хоргүй, бусад
эрхтэн систем рүү үсэрхийлэхгүй ийм нөхцөлд заавал унтуулгатайгаар авж насан
туршийн эмний хамааралтай болгосноос хэсгийн мэдээ алдуулалтаар гаднаас нь
өндөр долгионоор түлж өсөлттэй байгаа хэсгийг нь жижигрүүлэн дахин өсөх
боломжгүй болтол жижиг хэмжээтэйгээр түлж авдаг ажилбар манай эмнэлэгт хийгдэж
байна. Бамбайг гаднаас нь түлж хэвийн хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр хийгдэнэ
гэсэн үг юм.
-Хоёр өөр төрлийн хагалгааны үргэлжлэх
хугацааны хувьд мөн өөр байна байх?
-Хагалгааны
тухайд заавал бүтэн унтуулгатай учраас 3-4 цаг гэдэг ч юм уу. Хортой болоод ийш
тийш үсэрхийлчихсэн байх юм бол энэнээс илүү цаг хугацаа шаардагдах боломжтой.
Эргээд хэвийн амьдралдаа ороход хурдан гэхдээ хүзүүн дээр сорив үлдэнэ. Харин
түрүүний миний хэлсэнчлэн гаднаас нь түлэх замаар бамбайг багасгах ажлын хувьд
үйлчлүүлэгч хэсгийн мэдээ алдуулагчтайгаар сэрүүн хийгдэх юм. Эхоны хяналтад хийгдэх учраас
хагалгааг бодвол хүндрэл эрсдэл илүү бага. Маргааш гэхэд эргэн хэвийн амьдралын
хэв маягтаа орохоор болон хамгийн гол нь хүзүүн дээр сорив үлдэхгүй гэсэн олон
давуу талтай.
-Тэгвэл энэхүү өвчлөлөөс урьдчилан
сэргийлэхийн тулд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Үүнийг
үүсгээд буй шалтгаануудаасаа л хол байхыг зөвлөж байна. Эмч эмнэлгийн
байгууллагат ажилдаг байнгын цацраг туяанд ажилдаг бол хамгаалалтаа тогтмол
зүүгээрэй, хорт зуршлаа хаяаарай. Гэр бүлийнхэн дунд чинь зангилаатай хүн
байсан бол өөрийгөө урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулаарай. Улсаас явуулж
буй урьдчилан сэргийлэх үзлэгт бамбайн оношлоо шинжилгээ үнэгүй явагдаж байгаа
энэ цагт өөртөө хайртай байж шинжилгээгээ тогтмол өгөөрэй гэж хэлмээр байна.