Г.НОМУУНДАРИЙН СЭТГЭЦИЙГ ШАЛГАНА


Г.НОМУУНДАРИЙН СЭТГЭЦИЙГ ШАЛГАНАБаячуудын хүүхдүүдийн  "балаг”-тай үйлдэлийг дэлгэсэн гэх УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Номуундарь өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сарын 30-нд цахим хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг, өөрийгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг цацсан.

16 насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаад бусдад хүчирхийлүүлсэн хэмээсэн бөгөөд Монголын хөрөнгөтэй чинээлэг нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд энэ хэрэгтэй холбоотой болохыг дурдсан. Мөн мансууруулах бодис хэрэглэж, насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн гэсэн юм.

Хохирогчийн ар гэрийнхний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ингэхдээ хэргийн газар буюу 2015 оны зургаадугаар сарын 16-17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд, залуус төрсөн өдөр тэмдэглэж байсан үнэн болох нь тогтоогдсон байна.  Энэ долоо хоногт Г.Номуундарь охиныг шүүх эмнэлэг, сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлэхээр болсон талаар охины өмгөөлөгч мэдээлсэн юм.

http://updown.mn/54649.html

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.