Ким Мин Жи: Би ийм хөөрхөн болсноо ч мэдээгүй


Ким Мин Жи: Би ийм хөөрхөн болсноо ч мэдээгүй

 

"Single's Inferno" шоуны тавдугаар улирлын оролцогч Ким Мин Жи гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн эсэх тухайгаа дэлгэрэнгүй ярьжээ.

Хөнгөн атлетикийн ертөнцийн Карина хэмээн нэрлэгддэг тэрээр өөрийн инстаграм хуудаснаа ирсэн асуултуудад юүтүб хуудсаараа дамжуулан хариулжээ. Өөрийгөө бусдад илүү нээлттэйгээр танилцуулахыг хүссэн тэрээр "Надаас ямар нэгэн гоо сайхны мэс засал хийлгэсэн эсэх талаар асуусан байна. Муу санаж асуусан гэж бодохгүй байна л даа. Би үнэхээр гоо сайхны мэс засал хийлгээгүй, үнэхээр хийлгээгүй шүү. Гадуур яваад байгаа зургийг харахад надад хүртэл жаахан хачин харагдсан л даа. Үнэндээ би цочирдсон. 

Анх шүдний аппарат зүүх үед эрүү урагш түрсэн байдалтай байдаг. Зөвхөн шүдний гажиг заслын эмчилгээ хийлгээд л хөөрхөн болчихсон гэсэн зүйл биш л дээ. Би хэд хэдэн газраа филлер хийлгэсэн. Хамар болон дух маань филлертэй. 

Би үнэндээ зүгээр л шүдний аппарат зүүгээд, филлер хийлгээд ийм хөөрхөн болчихно гэж бодоогүй. Би өөрөө ч ийм хөөрхөн болсноо мэдээгүй" хэмээн хариулсан байна. 

 

 

https://news.zindaa.mn/58sl


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.