Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ


Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

 

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн "Зүүн тосон" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/  хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 2026.11.02-ны өдрийн 14:55 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. 

Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:10 цагт цурамд оруулж, 17:00 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 250 орчим га талбай өртсөн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.