Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа


Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

 

Орон нутгийн цагаар 13-ны өглөө Хятадын хөдөлмөрийн жишээч Инь Юйжэнь Хятад улсын цөлжилттэй тэмцэх үйлсийг дэмжсэн Америкийн найз “Сайкос”-тай (жинхэнэ нэр нь Рональд Сакорски) Итали улсын Ром хотод дахин уулзлаа.

   

1999 онд Хятад улсад багшилж байсан “Сайкос” Инь Юйжэний цөлжилттэй тэмцсэн үлгэр үйл явдалд сэтгэл догдлон, 5000 ам.долларын хандив цуглуулж, Инь Юйжэнд шилжүүлэн өгсөн байна. Инь Юйжэнь “Сайкос” болон Хятад улсын холбогдох байгууллагуудын хүчтэй дэмжлэгтэйгээр 26 жилийн хугацаанд 50 мянган ширхэг мод тарьж, тасралтгүй арчилснаар цөлийг ногоон бүрд болгон хувиргасан байна. 

 

“Сайкос” улсдаа буцсаны дараа хоёул хэсэг хугацаанд холбоо тасарчээ. Тэд энэ оны наймдугаар сард Хятадад эргэн уулзаж, одоо Ромд дахин уулзаад байгаа юм.

Инь Юйжэнь урилгаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-оос зохион байгуулсан Дэлхийн хүнсний форумд оролцохоор Ромд ирсэн нь энэ аж. Тэрээр цөлжилтэй тэмцсэн тухай түүхээ дэлхий нийттэй хуваалцах болно гэдгээ хэлсэн юм.

 

Ерөнхий редактор : Ё.Хишигбаяр
Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.