2. Нас явахын хэрээр эрэгтэй хүний тархи эмэгтэйнхээс илүү түргэн багасдаг аж.
3. Эрэгтэй, эмэгтэй хүн нэг ижил даалгаврыг гүйцэтгэхдээ уураг тархиныхаа өөр өөр хэсгийг ашигладаг байна.
4. Хэрвээ эмэгтэй хүн төөрвөл, тэр баримжаа авах объектыг, харин эрэгтэй хүн туулсан зам, түүний чиглэлийг эргэн санадаг аж.
5. Эрэгтэй хүнд хураангуйлсан бодол бүрнээ хангалттай байхад, харин эмэгтэй хүн бүхнийг нарийн ширийн санадаг байна.
6. Эрчүүд мэдээллийг илүү түргэн хүлээн авч, түргэн хариу үйлдэл хийдэг...
7. Эмэгтэйчүүд мэдээллийн хэд хэдэн урсгалыг нэгэн зэрэг хүлээн авах дуртай байдаг бол, харин энэ нь эрчүүдийг цухалдуулдаг байна.
8. Эмэгтэйчүүд хүмүүнлэгийн шинжлэх ухаанд хялбархан суралцдаг бол, эрчүүд нарийн шинжлэх ухаанд илүү сайн.
9. Эмэгтэйчүүд сексийн тухай хэдэн өдөрт ганц удаа боддог бол, эрчүүд энэ тухай секунд бүр боддог байна.
10. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь цочроосон, чанга дуу чимээг огт өөрөөр хүлээж авдаг.
11. Эмэгтэй хүний итгэлийг олж авахын тулд түүнийг 20 секунд тэврэхэд хангалттай гэнэ.
12. Өдрийн туршид эмэгтэйчүүд эрчүүдээс илүү олон үг хэлдэг байна.
13. Эмэгтэй хүний тархи илүү их халдаг, учир нь глюкоз ахиу "шатдагаас” тэр гэнэ.
14. Эрэгтэй, эмэгтэй хүн хошин шогийг өөр өөрөөр хүлээж авдаг байна.
15. Эмэгтэй хүний зохион байгуулах чадвар илүү сайн хөгжсөн байдаг.
16. Эмэгтэй хүний сонсгол эрэгтэйнхээс илүү сайн гэнэ.
17. Эрчүүд үг яриаг логик утгаар нь хүлээж авдаг, тиймээс чухамхүү юун тухай ярьж байгааг сонсдог. Харин эмэгтэйчүүд сэтгэл хөдлөл, зөн совингоо ашигладаг, тиймээс тэдэнд ямар нэг далд санаа байнга сонсогддог байна.
18. Угаасаа эрчүүд түрэмгий өрсөлдөгчид, харин эмэгтэйчүүд илүү нийтэч.
19. Хэрвээ зам дээр бөмбөг хэвтэж байвал эмэгтэй хүн түүнийг аваад цээжиндээ тэвэрдэг, харин эр хүн өшиглөдөг. Тэдний төрөлхийнөөр өөр зориулалт ингэж илэрдэг байна. Эдгээр ялгаануудыг эрдэмтэд тодорхойлжээ.
Сэтгэгдэл