Өглөөний кофегоо уусан уу? Хараахан амжаагүй байгаа бол анхилам үнэртэй кофеныхоо ач тусыг нь бодоод амтархан уугаарай.
- Өглөө өлөн байх үедээ хар кофе уух нь жингээ барих нэг арга болдог гэнэ. Учир нь өглөөний кофе таны өтгөнийг сайн гадагшлуулж үйлчилдэг байна.
- Хоол идэх дуршлаа бууруулахад тань кофе тусална. Хоолны дэглэм барьж байх үед тань хоол идмээр санагдвал нэг аяга кофе уучихад өл дардаг гэнэ.
- Кофены найрлаганд ордог зарим бодис хүний биед үүссэн өөх тослогийн зүйлийг задраадаг болохыг эрдэмтэд тогтоожээ.
- Өглөө нойрмоглосон үед, үдэш оройгоор ажил ихтэй үед нэг аяга кофе сэргээш болж өгдөг. Ийм нөхцөлд алжаалаа түрхэн зуур гаргаж, ажлын чадвараа дээшлүүлэх нь хэн бүхэнд ач тустай байдаг билээ.
- Хотын аль ч бүсэд утаа униар ихтэй тул өдөрт нэг аяга кофе уучихад гэмгүй байдаг аж. Учир нь кофе орчны бохирдлоос хамгаалдаг гэнэ.
- Элэгний төрөл бүрийн өвчин тусах магадлалыг багасгадаг. Өдөр бүр хоёр аяга кофе уудаг хүмүүс элэгний циррозоор өвчлөх эрсдэл 80 хувь бага байдаг байна.
- Кофенд агуулагддаг антиоксидант нь хорт хавдар тусахаас сэргийлдэг.
- Цэвэр байгалийн, түргэн уусдаг кофе нь 60-аас дээш насны хүмүүст илүү тустай, зүрх судасны өвчнөөс хамгаалдаг болох нь тогтоогджээ.
- Кофе элэг хамгаалж, нойр булчирхай, бүдүүн болон шулуун гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
- Кофе хүний цусан дахь сахарын хэмжээг багасгадаг бөгөөд үүгээр сахарын ачааллыг эсэргүүцэх хүчин болдог ажээ.
Сэтгэгдэл