“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томиллоо



 

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томиллоо

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал өнөөдөр /2018.10.09/ боллоо. Тус хуралдаанаар шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдийг томилох, дүрэм батлах асуудлыг хэлэлцсэн юм байна.

Хуралдаанаар ТУЗ-ийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД Г.Нандинжаргалыг томилж, гишүүдээр Сангийн яамны ТНБД С.Наранцогт, Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Х.Мэргэн, "Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,  Тагнуулын Ерөнхий газар С.Эрдэнэ, Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярчимэг,  ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарыг томилохыг дэмжсэн байна. Харин хараат бус гишүүдийг томилох гэсэн боловч хуралд оролцсон гишүүдийн зүгээс хараат бус гишүүдийг томилохдоо олон нийтээс санал авах, сонгон шалгаруулалт хийх ёстой хэмээж эсэргүүцсэн юм.

Хараат бус гишүүнд  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр, "Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирал асан Х.Болор-Эрдэнэ,  МАН-ын  "Цэгцрэх Хөдөлгөөн"-ий ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа  нарыг томилох санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүд эсэргүүцсэнээр хараат бус гишүүдээ томилж чадаагүй, мөн "Эрдэнэ Тавантолгой” ХК-ийн дүрэм зэрэг асуудлыг хэлэлцэж чадалгүй, хуралдааныг өндөрлөлүүлсэн юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.