Явган хүний зам хааж барьсан хашааг буулгалаа


Явган хүний зам хааж барьсан хашааг буулгалаа

Өчигдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд байрлах "Туушин” зочид буудал нийтийн эзэмшил газарт явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа учраас нийслэлийн Засаг даргын захирамжаар албадан буулгасан. 

Тэгвэл өчигдөр мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Өргөө амаржих газрын урд талын авто замын дагуух явган хүний замыг хааж хашаа хатгасныг буулгаж, газрыг нь чөлөөлсөн байна. Газрыг чөлөөлсний дараа нийслэлийн Хот тохижилтын газраас явган хүний замыг тохижуулах ажлыг хийх юм байна. 

Нийслэлийн Газрын албанаас явган хүний зам хаасан албан байгууллагуудад албан бичиг хүргүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг шаардсан бичиг хүргүүлж байсан юм. Газар эзэмших гэрээг зөрчин, газрын хэмжээг нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн замд шат, орц гарц хийсэн байна. Уг зөрчлийг энэ сарын 15-ны дотор арилгах, газар чөлөөлөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн ч арга хэмжээ аваагүй учир ийнхүү албадан чөлөөлөх арга хэмжээ авчээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.