Замын цагдаагийн газрын уулзварын гүүрэн гарц нь БНХАУ-ын 30 орчим сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 1.6 жилийн хугацаанд баригдаж дуусахаар төлөвлөж эхэлсэн бүтээн байгуулалтын ажил юм.
Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрийн;
- 95 шон суурь хийхээс 79,
- В рамп 20 сууриас 17,
- А рамп 22 сууриас 2,
- L жижиг гүүрийн 8 сууриас 8 бетон цутгалт
- Хуваарилах хавтан 38 хийхээс 29,
- 40 баганан тулгуур хийхээс 28,
- Үндсэн гүүрийн 3 дам нуруу,
- L жижиг гүүрийн 3 дам нуруу цутгалт
- Баганын холбоос 3 хийгдэхээс 1,
- Хөндлөн нуруу 11-ээс 2,
- L гүүрийн 2 захын тулгуур, 1 хөндлөн нурууг тус тус хийжээ
- Олимпийн гудамжны баруун талд хийгдэж буй цахилгааны кабелийн блокийн худаг 5-аас Нарны зам хүртэл кабелийн блокифн хэв хашмалын ажлыг хийсэн бол цахилгааны худаг 5 хүртэлх буцаан дүүргэлтийн ажлыг мөн хийжээ.
Түүнээс гадна "Таван богд ХХК”-ний эзэмшлийн хашаанд байрлах Ф150мм цэвэр усны шугам болон Ф250мм дулааны шугамын 2ш худаг болон сувагчлалын ажлыг хийжээ.
Сэтгэгдэл