Албан тушаалын төлөө зүтгэсэн хэнийг ч МАН 2020 онд нэр дэвшүүлэхгүй


Албан тушаалын төлөө зүтгэсэн хэнийг ч МАН 2020 онд нэр дэвшүүлэхгүй

 

Д.Хаянхярваа яагаад гэнэт шударга "царайлав"?
Наанаа шударга ёс ярьж, цаанаа албан тушаал хөөцөлдөж, суудал булаацалдах  гишүүдийг хараад  хэнийг сонгочихвоо гэж сонгогч олон харамсаж байна. Иргэдийн амьдарлыг сайжруулж, ажилтай орлоготой болно гэдэг амлалтанд итгэж өнөөдрийг хүрсэн. Гэтэл шударга ёс, хариуцлагын асуудал ярихаар албан тушаал, суудал ярьж, сөргүүлж огцруулах асуудал сөхсөн МАН-ынхны өмнөөс ичиж байна.  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "шинэхэн" сонгогдсон гишүүн биш. Олон ч удаа гишүүний суудалд тухлаж байгаа тэрээр энэ хугацаанд ШУДАРГА ЁС ярьж байсныг огт санахгүй юм. Харин өөрийнх нь хууль бус үйлдэл илэрч, суудлаасаа ганхах үед гэнэт шударга царайлсан нь олны ташаалыг биш харин ч дургүйцлийг төрүүлж эхэллээ. "60 тэрбум"-ын асуудал сөхөгдөхөд, авлига, хээл хахуулийн хэргүүд гарахад, Оффшор эзэмшигчдын эсрэг тэрээр хэзээч "шударга" үгийг  хэлж байгаагүй.  Харин түүний анхны шударга царайлсан нь түүний суудал ганхсантай холбоотой нь ийнхүү харагдлаа. 
Засгийн газар огцрох нь хэнд ашигтай вэ?
Хариуцлагын асуудал ярихаар засгийг огцруулна гэдэг бичигдээгүй "шантааж"-ны үйлдэл улс төрд бий. Надад ашигтай биш л бол чамайг огцруулна гэдэг улс төрийн ээлжит шоуг Д.Хаянхярваа үргэлжлүүлж байна. Тэрээр өөрөө бүлгийн даргын суудлаасаа буумагцаа Засгийн газрыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн юм. Харин Засгийн газрыг огцруулах үндэслэл ердөө түүний даргын суудлаас буусан гэх шалтгаан байх гэж... Нэг жил ажиллаж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг 2020 оноос  өмнө унагааж, эрх барьж байгаа МАН-ын гурав дахь Засгийн газар байгуулагдаж, гуравдахь ээлжнийхэн бялуугаа хуваахаар ийн яарсан бололтой юм. Өөрөөр хэлбэл Д.Хаянхярваа бүлгийн даргаас буусан хорсолоо Засгийн газрыг унагааж тайлах гэж оролдож байна. Харин тэрээр засгийг унаагаад өөрөө Ерөнхий сайд болох зорилготой юу? 
2020 онд МАН-аас нэр дэвших хүн олдох уу?
Монгол ардын намын 90 гаруй жилийн түүхэнд ийм улс төрийн буурь суурьгүй үйлдэл гарч байсан тохиолдол тун ховор. Нам дотроо ойлголцож, зөвшилцөж, саналаа нэтгэж ирсэн нь бодит үнэн. Харин энэ удаа албан тушаал суудлын төлөө "үхэн хатан" зүтгэж байгаа нь энэ намын нэр хүнд, цаашлаад  ирэх сонгуулийн үр дүнд ч нөлөөлнө.  ЖДҮХС-аас зээл авсан гишүүд зээлээ эргүүлэн төлж, уучлалт гуйхгүй бол 2020 оны сонгуульд Монгол ардын намаас "барилдахгүй" шүү гэдгийг засгийн газрын тэргүүн хатуу анхааруулсан. Энэ бол улс төрийн намын дарга болоод ерөнхий сайдын хувьд өгч байгаа хатуу шаардлага гэж хэлж болно. Харин олон нийт итгэж найдаж, олон шийдвэрийг хүлээж байгаа энэ засгийн газар унавал ууган МАН-ын улс төрийн замнал энд хүрээд зогсож мэднэ. Намынхаа асуудлыг дотроо шийдэж, ойлголцож чадахгүй, эв нэгдэлгүй энэ намд хэн итгэж сонгох билээ. Сандал суудал, хэн нэгний өс хонзонгийн төлөө намын нэр хүнд, улс эрх орны эрх ашгийг хойш тавьсан МАН-ын гишүүдийг 2020 онд МАН нэр дэвшүүлэхгүй гэж Ардын намын олон гишүүд намын удирдах зөвлөл аппаратруугаа хандаж байна. 
 
 
http://www.tur.mn/archive/ontsloh/28927-alban-tushaalyn-tl-ztgesen-heniyg-ch-man-2020-ond-ner-devshlehgy.html?fbclid=IwAR20G_iYqpROu7-n_J3yGTrDu7klMxLtAabH5KEvVHAMMTFbZvNiqntzJ_A

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.