Чуулганы танхимд согтуу орж ирсэн хэмээн нэгэн үе хэл аманд өртөөд байсан УИХ-ын гишүүн Б.Ундармаа нэг биш нэлээд хэдэн тусгай сангаас зээл авчээ. 128 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компаниудтай төрийн түшээ өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулаад 300 гаруй тэрбум төгрөгийг зээлжээ. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сангаас 131 тэрбум, нийгмийн даатгалын сангаас 109 тэрбум, ЖДҮДэмжих сангаас 52 тэрбум, Хөгжлийн банкнаас 51 тэрбум, "Жайка” төслийн 52 тэрбум, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 7.6 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Мөн 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийн зээлийг "Доктор МЭИК" ХХК-даа авчээ. Тус компанийн 100 хувийг эзэмшдэг гэдгийг АТГ-д мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. Түүнчлэн ЖДҮ-ийн сангаас түүний хамаарал бүхий "Капитал” банк жилийн долоон хувийн хүүтэй 48 тэрбум төгрөгийн зээлийг авсан байдаг. Энэ авсан зээлээ иргэдэд өндөр хүүгээр зээлсэн гэх асуудал ч бий. Иймээс түүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах учиртай юм биш үү. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Түдгэлзүүлэлгүйгээр шалга л даа гэж байна. Гэтэл түдгэлзүүлэлгүйгээр шалгах, жирийн иргэн хоёр өөр гэдгийг та нар сайн мэдэж байгаа” хэмээсэн.
Уг нь ЖДҮ-ийн тухай хуулийн 8.1-д банк болон банк бус санхүүгийн байгууллагыг жижиг дунд үйлдвэрлэл гэж үзэхгүй гэсэн заалт бий. Зээл авсан баян хадагтай ч тэр, зээл олгосон төрийн байгууллага ч гэсэн энэ хуулийн заалтыг уландаа гишгэж, ноцтой зөрчсөн энэ үйлдэл түүнийг огцруулах үндэслэл биш гэх үү.
Гэтэл хууль заалтыг зөрчөөд зээл авсан Капитал банкнаас мэдэгдэл хийжээ. Тус мэдэгдэлд "Капитал банк нь үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийг дэмжиж, тэдгээрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахын төлөө Монгол улсын хуульд заасан хэм хэмжээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Арилжааны банк, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хооронд байгуулсан "Хамтран ажиллах” гэрээний дагуу талууд нь эрх, үүргээ тодорхойлон хариуцлага хүлээж тус сангаас баталж, мөрдүүлж байгаа зохих журмын дагуу сонгон шалгаруулсан жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлийг дамжуулан олгодог билээ” гэжээ. Гэхдээ тус банк зээлсэн 48 тэрбум төгрөгөө гэрээнийхээ дагуу төлөхгүй, нэг үгээр хэлбэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, төлбөрийн хуваарь дээр Капитал банкнаас дөрвөн удаа л гэрээний дагуу төлбөр шилжүүлээд хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр төлөх ёстой байсан 260 сая 154 мянган төгрөгөө хугацаа хэтрүүлж зургаадугаар сарын 05-нд төлсөн байна. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй байгаа аж. Өнөөдрийг хүртэл төлөх ёстой дөрвөн тэрбум төгрөгийн өр үүссэн байдалтай байгаа талаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлсэн. Тэд энэ асуудлаар АТГ-д хандаад байгаа аж.
Олон нийтийн дунд УИХ-ын гишүүд зээл авч банк, бус санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэж онцолж байсан. Тэгвэл банк бус санхүүгийн байгууллага төдийгүй арилжааны банк ч мөнгө угаасан байгааг УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн "Капитал” банк нотолж байна. Ийм байхад ч Б.Ундармаа гишүүн эрх ямбаа эдэлсээр байг гэх үү.
Сэтгэгдэл