Орон нутагт төрийн албаны шалгалт хийхээр явсан алба хаагчдын автомашин осолдож, дөрвөн хүн гэмтсэн тухай өмнө нь мэдээлсэн.
Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг "Солонготын даваа" гэх газар шороон замд өчигдөр /2018.11.21/ 20.30 цагийн орчимд T.Land cruiser-200 маркийн автомашин замаас гарч, гүүрний далан мөргөж жолооч 60 настай Б, 54 настай Г, 29 настай Ж 36 настай Ц нарын 4 хүн гэмтсэн байна. Хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа тухай мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Осолд өртсөн алба хаагчдыг Улаанбаатар хот руу тээвэрлэн авчрахаар нисдэг тэрэг Архангай аймагт очоод байгаа аж.
Г.Сүрэн
Сэтгэгдэл