Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерт хэрэгжсэн төслийн үр дүнтэй танилцлаа


Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерт хэрэгжсэн төслийн үр дүнтэй танилцлаа

 

Канадын Элчин Сайдын яам, "Канад сан" болон Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран сүрьеэгийн диспансерт 100% бүрэн засвар хийж, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.  Өнөөдөр Монгол дахь Канадын элчин сайд Дэвид Спрул, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул нар төслийн үр дүнтэй танилцлаа. Канадын элчин сайд Дэвид Спрул: "Төслийг хугацаанд нь үр дүнтэй хийж гүйцэтгэснийг харах маш сайхан байна. Эмч, үйлчлүүлэгч нарт тохитой орчин бүрдсэнд баяртай байна" гэж хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг энэ онд тус дүүргийн эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж ажиллалаа. Цаашдаа ч хүн амын эрүүл мэндэд хувь нэмэр оруулж, дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.