2018 онд ДЭМБ-аас “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” уриаг дэвшүүлэн ажиллаж байна


2018 онд ДЭМБ-аас “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” уриаг дэвшүүлэн ажиллаж байна

 

ДЭМБ-аас 2018 онд дэлхийн дахинд дэвшүүлсэн “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” уриан дор хэн ч, хаана ч байсан нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хангагдах эрхтэй байх санаачилгыг Монгол Улсын ЭМЯ хэрэгжүүлэхээр бүх шатанд идэвхийлэн ажиллаж байгаа билээ.

Дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг .  Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт  гэдэг нь хүн бүр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байхыг хэлнэ. Энэхүү зорилтод хүрэхийн тулд хүчирхэг, тэгш байдлыг хангасан, хэнийг ч орхигдуулахгүй байж чадахуйц эрүүл мэндийн тогтолцоотой байх нь чухал ач холбогдолтой.

2018 онд ДЭМБ-аас “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” уриаг дэвшүүлэн ажиллаж байна

 

Өнөө үед дэлхий нийтээрээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. НҮБ-ын гишүүн 193 орон 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилт /ТХЗ/-ууд дээр санал нэгдсэн бөгөөд 2030 он гэхэд илүү аюулгүй, тэгш, эрүүл дэлхийг бий болгох өндөр түвшний зорилтуудыг тавьсан билээ. Энэхүү зорилт нь олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй ба бидний зорьж буй илүү эрүүл дэлхийг бүтээхэд гол чиглүүлэгч нь болох юм.

ТХЗ-ын 3.8 нь БНЭМХ бөгөөд эрүүл мэнд болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой, цогц арга замуудыг хэрэгжүүлэх зорилготой. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд улс төрчид, бодлого боловсруулагчдын хүсэл эрмэлзэл, манлайлал чухал ач холбогдолтой юм.

2018 онд ДЭМБ-аас “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” уриаг дэвшүүлэн ажиллаж байна

 

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт /БНЭМХ/-д хийж буй хөрөнгө оруулалт нь улс орон хүний нөөцөө хөгжүүлэхэд хөрөнгө оруулж байна гэсэн үг юм. Сүүлийн жилүүдэд БНЭМХ нь эрүүл мэндтэй холбоотой болон хөгжлийн өргөн хүрээний зорилтуудыг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргах гол стратеги болж байна.

Зайлшгүй шаардлагатай чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж болон санхүүгийн хамгаалалт нь зөвхөн хүний эрүүл мэндийг сайжруулж, дундаж наслалтыг уртасгах төдийгүй халдварт өвчний тархалтаас сэргийлэх, ядуурлыг бууруулах, ажлын байруудыг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах зэрэг ач холбогдолтой болно.

2018 онд ДЭМБ-аас “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” уриаг дэвшүүлэн ажиллаж байна

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.